Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох асуудлыг МАН-ын бүлэг судлахаар боллоо

Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн дансанд мөнгөн хэлбэрээр шилжүүлэх хүсэлт бүхий өргөдлийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг МАН-ын бүлгээс байгуулсан байна.

Тус ажлын хэсэг өргөдөлд дурдсан асуудлыг судалж, ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох боломж, эрх зүйн зохицуулалт болон эдийн засгийн үр нөлөөний талаар санал дүгнэлт боловсруулах юм.

УИХ-ын Нийтийн өргөдлийн цахим системд бүртгэгдсэн уг өргөдөлд Оюутолгойн 3 их наяд төгрөгийн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг санал 100 мянган иргэний саналыг авсан учраас уг асуудлыг холбогдох Байнгын хороод хэлэлцэх эрхзүй бүрдсэн.


Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох асуудлыг МАН-ын бүлэг судлахаар боллоо
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ