"Шан-Чи"-гийн од Симу Лю Францад хуримаа хийжээ

Марвел кино ертөнцийн "Шан-Чи" киноны гол дүрийн жүжигчин Симу Лю сүйт бүсгүй Эллисон Сү нар Франц улсад хуримаа хийсэн тухай гаднын хэвлэлүүд мэдээллээ.

Хосууд өнгөрсөн амралтын өдрүүдэд Франц улсад хуримын тангаргаа өргөсөн бөгөөд хурим романтик бөгөөд дотно орчинд бол өнгөрсөн байна.

Тэд 2022 оноос эхлэн үерхэж олны анхаарлыг татаж эхэлсэн ба өнгөрсөн оны 5 дугаар сард Парис хотод сүй тавьж байжээ. Ийн харилцаагаа бататгаж, албан ёсоор гэр бүл болж буйгаа Франц улсад тэмдэглэсэн нь хорвоогийн олны анхаарлыг татсан гол сэдвүүдийн нэг болоод байна.


"Шан-Чи"-гийн од Симу Лю Францад хуримаа хийжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0