ЦЕГ: 58 настай эмэгтэйн амь насыг хохироогоод зугтсан 22 настай жолоочийг баривчиллаа

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 10 дугаар сарын 11-ний 05.00 цагийн орчимд автомашинд хүн мөргүүлсэн байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Тодруулбал Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 22 настай эрэгтэй тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 58 настай эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан байна.

Цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж зам тээврийн ноцтой осол гаргаж хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоон хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Зам тээврийн осолд холбогдсон жолооч тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнд иртэл осолд холбогдох бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгслийг тойрч гарах нөхцлийг талаар бололцоотой арга хэмжээг авах үүрэгтэй. Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож, зам тээврийн осолд холбогдсон тохиолдолд тээврийн хэрэгслээ зогсоож осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлэн цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдхийг анхааруулж байна.


ЦЕГ: 58 настай эмэгтэйн амь насыг хохироогоод зугтсан 22 настай жолоочийг баривчиллаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0