Ж.Ганбаатарын зөвлөгч асан Г.Гангамөрөн ₮148 саяын орлого, ₮220 саяын орон сууцтай

Нийслэлийн өмчит “Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, менежмент” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Г.Гангамөрөн ажиллаж байна. Түүнийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ойр дотно харилцаатай, өмнө нь түүний зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн гэдгээр нь олон нийт мэддэг.

Г.Гангамөрөн 2020 оны орон нутгийн сонгуульд өрсөлдөж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдохын зэрэгцээ Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын даргын албыг давхар хашиж байжээ. Харин 2024 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшээгүй бөгөөд өдгөө нийслэлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хариуцдаг компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Түүний хувьд автомашиндаа хоол хийж буй дүрс бичлэг нь олон нийтийн анхаарлыг татаж, багагүй шүүмжлэл дагуулж байсан удаатай. Харин зарим иргэн уг үйлдлийг нийгэмд тулгамдаж буй асуудлыг ёжтой хэлбэрээр хөндсөн гэж үзэж байв.

Тэгвэл Г.Гангамөрөнгийн 2025 онд АТГ-т гаргасан хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүргэж байна.

  • Өөрийн орлого: 148 сая төгрөг
  • Гэр бүлийн орлого: 223 сая төгрөг
  • Орон сууц, барилга байгууламж: 220 сая төгрөг -нийтийн орон сууц 1
  • Тээврийн хэрэгсэл: 110 сая төгрөг - Lexus 570 маркийн жийп, туулах чадвар өндөр автомашин 1
  • Мал аж ахуй: 113 сая төгрөг - 250 хонь, 180 ямаа, 10 адуу
  • Газар: 100 сая төгрөг -өмчлөх эрхтэй 5 га газар 1
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 40 сая төгрөг
  • Хадгаламж: 45 сая төгрөг
  • Авлага: 0 төгрөг
  • Зээл: 0 төгрөг
  • Өв залгамжлал: 30 сая төгрөг

Ж.Ганбаатарын зөвлөгч асан Г.Гангамөрөн ₮148 саяын орлого, ₮220 саяын орон сууцтай
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0