BTS хамтлаг дахин дээд амжилт тогтоолоо

Өмнөд Солонгосын BTS хамтлаг “Arirang” нэртэй дэлхийг тойрох аялан тоглолтынхоо Хойд Америк дахь хэсгийг дуусгалаа. Тус хамтлаг нь Хойд Америкийн 12 хотод нийт 31 тоглолт хийсэн бөгөөд бүх тасалбар зарагдаж, 1.92 сая орчим хүн үзсэн байна.

Тус аялан тоглолтын Хойд Америк дахь хэсэг Лос-Анжелес хотын "SoFi Stadium"-д дөрвөн өдөр үргэлжилсэн тоглолтоор өндөрлөсөн юм. Уг тоглолтыг 282 мянга орчим хүн үзэж, 177 улс оронд шууд дамжуулан хүргэсэн байна. Өмнөх тоглолтуудыг нь оруулаад BTS тус цэнгэлдэх хүрээлэнд нийт найман удаа тоглолт хийж, 496 мянга шахам хүн үзсэн нь тус цэнгэлдэх хүрээлэнгийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж, тэд дахин нэг дээд амжилт тогтоожээ. 

Хамтлагийн гишүүд аялан тоглолтоо хааж үг хэлэхдээ, "Өнгөрүүлсэн мөч бүр нь маш аз жаргалтай байсан учир агшин зуурын хугацаа мэт санагдсан" гэдгийг онцолж "Хаана ч байсан шүтэн бишрэгчидтэйгээ үүрд холбоотой хэвээр байхыг хүсэж байгаа" гэдгээ илэрхийлжээ. 


BTS хамтлаг дахин дээд амжилт тогтоолоо
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ