Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ аварга шалгаруулах тэмцээний ээлжит тоглолтод “Даллас Маверикс” баг “Голден Стэйт” багийг талбайд нь 143:133 харьцаагаар хожлоо.
Тоглолтын шилдгээр “Даллас”-т тоглож буй Словенийн сагсан бөмбөгчин Лука Дончич шалгарсан бөгөөд тэрбээр 45 онооны трипл-дабл хийж, 13 оновчтой дамжуулалт өгч, 11 удаа самбараас бөмбөг авчээ. Харин талбайн эзэн багаас Эндрю Уиггинс хамгийн олон буюу 29 оноо авсан байна.
“Голден Стэйт”-ийн Стефен Карри 26 онооны дабл-дабл хийж, 10 удаа оновчтой дамжуулалт хийжээ. Өмнөх тоглолтод тэрбээр тамирчны замналдаа 1500 дахь удаагаа бөмбөг тасалснаар тус багийн түүхэнд ийм амжилт тогтоосон анхны тоглогч боллоо.
Түүнээс гадна, хоёр багийн тоглогчид энэ удаагийн тоглолтын явцад 48 удаа гурван онооны шидэлтийг /Голден Стэйт – 27 удаа, Даллас – 21 удаа/ амжилттай гүйцэтгэсэн нь NBA-гийн түүхэн дэх дээд амжилт юм. Өмнө нь 2023 оны хоёрдугаар сарын 25-нд болсон "Лос-Анджелес Клипперс" - "Сакраменто" багуудын тоглолт (175:176 нэмэлт цаг) ба 12 дугаар сарын 14-нд болсон "Юта" - "Финикс" (126:134) багуудын тоглолтын явцад 44 удаа гурван онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэжээ.
Одоогийн байдлаар “Даллас” баг 17 хожил, 9 хожигдолтойгоор Баруун конференцийн тэмцээний хүснэгтэд 3 дугаарт, “Голден Стэйт” 14 хожил, 11 хожигдолтойгоор 7 дугаарт бичигдэж байна.
| Гурван онооны шидэлтийн NBA-гийн дээд амжилтыг тогтоожээ |
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
2026-09-17 09:19:34
2026-09-14 12:23:40
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20