Англи өнгөрсөн шөнө Чехийг Рахим Стелингийн гоолоор хожиж, хэсгээ тэргүүлэх болзлоо хангалаа. Гарет Саутгейтийн баг шөвгийн 16-д “Үхлийн хэсэг”-ээс хоёрдугаар байраар шалгарах багтай тоглоно. Тэндээс Франц, Герман, Португал (бас Унгар)-ын аль нь ч хоёрдугаар байр эзэлж, Англитай тулах боломжтой. Англичуудын хувьд тэдний алинтай ч таарсан төрөлх “Уэмбли” цэнгэлдэхдээ тоглох болохоор давуу талтай гэж хэлж болох юм.
Английн дараа хоёрдугаар байраар хасагдах шат руу орж буй Хорватын шигшээгийн хувьд Е хэсгийн мөн л хоёрдугаар байрт шалгарсан багтай шөвгийн наймд үлдэхийн төлөө тоглох ёстой. Е хэсгийн хоёрдугаар байрт одоогийн байдлаар Словак яваа. Гэсэн ч Швед, Испани, Польшийн аль нь ч хоёрдугаарт орж Хорваттай тоглох магадлал бий.
Хорватын хувьд, Шотландыг хожсоноороо Украины байдлыг эргэлээтэй болгож орхисон. Одоо Украин цаашаа явах эсэх нь Испанитай Е хэсгийн сүүлийн тоглолтуудын үр дүнгээс л шалтгаалах болоод байгаа юм. Шотландчууд энэ тэмцээний төдийгүй сүүлийн 24 жилд том тэмцээний анхны гоолоо оруулсан.
-Лука Модрич Еврод 13 жилийн зайтай гоолдлоо. Тэрээр 2008 оны тэмцээнд гоол оруулж байв. Тухайн үед тэрээр 22-той байсан бол “Евро 2020”-д анхны гоолоо оруулахдаа 35 настай байна. Ингэснээр Хорватын шигшээгийн түүхэнд Еврод гоолдсон хамгийн залуу, хамгийн ахмад тамирчны амжилтыг хамтад нь эзэмших болов.
Англид хожигдож хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн ч Чехийн шигшээ мөн хэсгээсээ гарах нь баталгаатай болсон. Учир нь хэсгийн гуравдугаар байрт хамгийн өндөр буюу 4 оноотой орсон багуудаас Чех бөмбөгний харьцаагаар хамгийн сайн үзүүлэлттэй нь юм.
Евро-2020
Гуравдугаар тойрог
D хэсэг
Чех – Англи 0:1 (0:1, 0:0)
Лондон, «Уэмбли» цэнгэлдэх
Гоол:
0:1 – 12 Стерлинг.
Чех – Вацлик, Цоуфал, Челюстка, Калас, Боржил, Голеш (Выдра, 84), Соучек, Масопуст (Гложек, 64), Дарида (Крал, 64), Янкто (Шевчик, 46), Шик (Пекхарт, 75).
Англи – Пикфорд, Уокер, Стоунз (Мингз, 79), Магуайр, Шоу, Филлипс, Райс (Хендерсон, 46), Сака (Санчо, 84), Грилиш (Беллингем, 68), Стерлинг (Рэшфорд, 67), Кейн.
Шар хуудас:
Боржил (61).
Хорват – Шотланд 3:1 (1:1, 2:0)
Глазго, «Хэмпден Парк» цэнгэлдэх
Гоол:
1:0 – 17 Влашич, 1:1 – 42 Макгрегор, 2:1 – 62 Модрич, 3:1 – 77 Перишич.
Хорват – Ливакович, Юранович, Ловрен, Вида, Гвардиол (Баришич, 71), Ковачич, Брозович, Перишич (Ребич, 81), Модрич, Влашич (Иванушец, 76), Петкович (Крамарич, 70).
Шотланд – Маршалл, Мактомини, Хэнли (Маккенна, 33), Тирни, О’Доннелл (Паттерсон, 84), Макгинн, Макгрегор, Армстронг (Фрэйзер, 70), Робертсон, Дайкс, Адамс (Нисбет, 84).
Шар хуудас:
Ловрен (26), Маккенна (34).
| “Евро 2020”: Англи хэсгээ тэргүүлж, "Үхлийн хэсэг"-ээс хоёроор гарсан багтай тулахаар болов |
2026-04-06 09:54:26
Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно
2026-04-03 18:14:34
Дархан аваргын сургууль сонгомол бөхийн багш, дасгалжуулагч бэлдэнэ
2026-04-03 15:56:23
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
2026-04-15 07:38:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-04-15 07:36:46
Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалын цагдан хориог хүчингүй болгуулах өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авсангүй
2026-04-14 21:18:45
2026-04-14 15:06:22
2026-04-14 13:34:28
2026-04-14 13:20:17
Монгол эрсдэл үүсгэдэггүй орон тул АНУ визийн барьцааг дахин нягтална
2026-04-14 12:33:42
2026-04-14 12:32:11
Газар эзэмшүүлэх нэрээр ₮690 саяыг завшсан Ханбогдын засаг даргыг шүүнэ
2026-04-14 12:00:00
Д.Тогтохсүрэнгээс ₮250 саяыг хурааж, ₮1.8 тэрбумын хөрөнгийг битүүмжилж хэргийг прокурорт шилжүүллээ
2026-04-14 11:11:38
Нийслэлд трамвай явж эхлэхэд 250 ажлын байр бий болно
2026-04-14 10:53:25
Ажлын дөрвөн өдөртэй болж буй байгууллагуудын жагсаалтыг өнөөдөр батална
2026-04-14 10:50:45
Есөн аймгийн ихэнх сумдаар бэлчээрийн ургамлын ургалт муу байна
2026-04-14 10:43:00
Хуулийн салбарын 34 мянган албан хаагч, оюутныг хиймэл оюун ухаанаар англи хэл сургана
2026-04-14 09:40:00
2026-04-14 09:19:01
Э.Батшугар сайд эмийн үнийг бууруулна гэж амаллаа
2026-04-14 09:01:16
Эмнэлгийн эрхлэгч өвчтөнүүдийнхээ халамжаас ₮16.7 саяыг завшжээ
2026-04-14 08:55:00
Гадаадын 277 иргэнийг албадан, 235 иргэнийг хилээр оруулахгүй буцаалаа
2026-04-14 08:50:14
Д.Амарбаясгалангийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байгаа тул хилийн хязгаарлалтыг цуцлахгүй
2026-04-14 08:46:45
Ногоон нуурыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажил энэ сарын 20-нд эхэлнэ
2026-04-14 08:40:03
Говийн нутгаар 26 хэм хүрч, дулаарна
2026-04-14 08:28:55
Дашбалбар суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-04-14 08:25:51
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
2026-04-14 07:32:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-14 07:31:32