Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байрлах Аварга тосон нуурт өчигдөр (2026.07.26) хүн хөлдөн алдан живж, ухаан алджээ.
Тухайн үед нуурын ойр орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан онцгой байдлын албан хаагч, дэслэгч Э.Энхбаатараар ахлуулсан бүлэг шуурхай ажиллаж иргэнийг аварч, анхны тусламж үзүүлсэн байна. Улмаар сумын эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Ташрамд мэдээлэхэд, Онцгой байдлын албанд өнгөрсөн долоо хоногт (2026.07.20-2026.07.26) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 26 суманд аюулт үзэгдэл, ослын 67 удаагийн дуудлага иржээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол ( усны осол, төөрсөн, сураггүй болсон, ус, шаварт суусан)-ын 16 дуудлага иржээ.
| Аварга тосон нуурт хөл алдан живж ухаан алдсан иргэнийг аварчээ |
2026-07-27 12:38:21
2026-07-27 12:20:35
2026-07-27 11:41:59
2026-07-27 13:11:32
2026-07-27 13:08:18
2026-07-27 12:38:21
2026-07-27 12:20:35
2026-07-27 11:41:59
2026-07-27 10:39:59
2026-07-27 10:25:57
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14