Баруун өмнөд Европт аагим халуун болон хуурайшилтын улмаас сүйрэл дагуулсан ойн том түймрүүд дэгдэж, аюулын хэмжээнд хүрээд буй. Одоогоор Франц болон Испани даяар нийт 250,000 гаруй иргэнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд энэ нь сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй том хэмжээний ажиллагаа болж байна.
Түймрийн бүс дэх онцлох нөхцөл байдлын тухайд,
Испанийн Валенси мужийн Манисес хотод 1 хүн амиа алдсан тухай албаныхан мэдээлэв. Хотын захиргаанаас хоёр өдрийн гашуудал зарлаж, онцгой байдлын ажилтнуудад талархал хүлээлгэжээ. Мөн Бордо хот болон Жиронд, Ланд мужуудад нөхцөл байдал хамгийн хүнд байна. Бордо хотын үзэсгэлэнгийн төвд 7,000 гаруй иргэн түр хоргодож байгаа бөгөөд хотын тэнгэр шарлан, агаар утаагаар сааралтжээ.
Францад 30 орчим түймрийн голомт нэгэн дор асаж байгаа бөгөөд 1,400 гаруй гал сөнөөгч, 1,500 цэргийн алба хаагч ажиллаж байна. Мөн утаанаас хамгаалах 2.5 сая амны хаалтыг иргэдэд тарааж эхэлжээ.
Германы Канцлер Фридрих Мерц Франц руу аврах нисдэг тэрэгнүүд, А400 тээврийн онгоц болон тусгай аврагчдыг тусламжаар илгээж байгаагаа мэдэгдэв.
Францын Ерөнхий сайд Сэбастьен Лекорню: "Цаг агаарын урьдчилсан мэдээ дахин муудаж байна. Ирэх цагуудад гал сөнөөгчдийн тэмцэл улам хүндэрч болзошгүйг анхааруулж байна."
Түймрийн аюул зөвхөн Франц, Испаниар зогсохгүй Итали болон Их Британид ч тархаад байна. Асар том нутаг дэвсгэрийг бүрхсэн утааны улмаас олон улсын тээвэр, авто замын хөдөлгөөн болон "Тур де Франс" зэрэг спортын томоохон уралдаан тэмцээн саатахад хүрэв.
Уур амьсгалын шинжээчдийн мэдээлж буйгаар дэлхийн дулаарлаас үүдэлтэй аагим халууны давалгаа ийнхүү түймэр хяналтгүй тархах гол нөхцөлийг бүрдүүлж байгаа ажээ.
| Франц, Испанид түймэр дэгдэж, 250 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20