Германы нийслэл Берлин хотод зохион байгуулагдсан ЛГБТ+ нийгэмлэгийн “Pride” парадын үеэр иргэд рүү машинтай халдсан сэжигтнийг цагдаагийн алба хаагчид буудаж хөнөөсөн талаар албаны эх сурвалжууд мэдээллээ.
Берлиний Тиергартен цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо микро автобусаар иргэдийг дайрч, хүйтэн зэвсгээр халдсаны улмаас 1 хүн амиа алдаж, 29 хүн гэмтэж бэртжээ.
Цагдаа нар сэжигтнийг Ливан гаралтай, Германы иргэншилтэй 21 настай Абдул Баллоут хэмээн тогтоосон байна. Тэрээр урд нь Исламын радикаль үзэл сурталд автаж, "Исламын улс" террорист бүлэгт элсэхээр оролдож байсан тул хууль сахиулагчдын анхааралд байжээ.
Хэргийн газраас зугтсан сэжигтнийг Спандау дүүргээс олж тогтоох үед тэрээр офицерууд руу зэвсэгтэй дайрсан тул тусгай томилолтынхон гал нээж, газар дээр нь хөнөөсөн байна.
Германы Дотоод хэргийн сайд болон прокурорын байгууллагаас уг хэргийг исламын шашны экстремист сэдэлтэй террорист халдлага хэмээн үзэж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
| Берлиний “Pride” парадын үеэр халдлага үйлдсэн 21 настай этгээдийг цагдаа нар буудаж хөнөөжээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38