ДАШТ: Шөвгийн 16-д учраа таарч, тоглох багуудын хуваарь

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны шөвгийн 16-д өрсөлдөх багуудын оноолт бүрэн тодорч, аваргын төлөөх өрсөлдөөн улам ширүүссээр.

Энэ шатанд Парагвай Францтай, Канад Мароккотой, Португал Испанитай, АНУ Бельгитэй тус тус учраа таарсан байна. Мөн Бразил Норвегитой, Мексик Англитай, Аргентин Египеттэй, Швейцар Колумбтай тоглохоор болжээ.

Шөвгийн 16-ын хамгийн анхаарал татсан тоглолтын нэг нь Иберийн хойгийн хоёр хүчирхэг төлөөлөл болох Португал, Испанийн тулаан гэж спортын шинжээчид онцолж байна. Түүнчлэн Англи, Мексикийн тоглолт, Аргентин-Египетийн учраа ч хөгжөөн дэмжигчдийн сонирхлыг татаж буй юм.

Эдгээр тоглолтын ялагчид шөвгийн наймд шалгарч, дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлэх юм.

2026 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 16-ын тоглолтуудын Монголын цагаар (Улаанбаатар, UTC+8) хуваарь:

7-р сарын 5

05:00 -Парагвай vs Франц 

04:00 -Бразил vs Норвеги 

7-р сарын 6

01:00 -Канад vs Марокко .   

08:00 — Мексик vs Англи 

7-р сарын 7

03:00 - Португал vs Испани 

00:00 -Аргентин vs Египет 

7-р сарын 8

08:00 -АНУ vs Бельги 

04:00 -Швейцар vs Колумб 

Эдгээр тоглолтын ялагчид шөвгийн наймд шалгарч, аваргын төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлэх юм.


ДАШТ: Шөвгийн 16-д учраа таарч, тоглох багуудын хуваарь
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0