Казахстаны Алматы хот дахь Улсын циркийн ордонд IV удаагийн олон улсын “Almaty Circus Festival” болж, дэлхийн 20 орны шилдэг циркчдийг нэгэн тайзнаа цуглууллаа. Тэмцээний хөтөлбөр таван өдрийн турш үргэлжилсэн юм.
Фестивальд өнөө жил Вьетнам, Хятад, Герман, Франц, Итали, Швейцарь, Унгар, Турк, Монгол, Узбекистан, Тажикстан, Беларусь, Орос, Казахстан, Украин, Армен, Этиоп, Туркменистан, Бүгд Найрамдах Саха (Якут)-ын уран бүтээлчид оролцлоо.
Оролцогчид агаарын гимнастик, акробатик, тэнцвэрийн үзүүлбэр, жонглёр, алиалагчийн урлаг, амьтан сургах үзүүлбэр зэрэг төрөлд өрсөлдөж, гран-при, мөн алт, мөнгө, хүрэл медалийн төлөө хүч үзсэн бөгөөд үзүүлбэрүүдийг “Cirque du Soleil”-ийн мэргэжилтнүүд оролцсон олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүн үнэлжээ.
Манай улсаас “Дэлхийн цирк Монголд 2026” олон улсын тоглолтонд оролцсон жүжигчид эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд олон улсын тус фестивалиас алтан цом гардлаа.
Энэ жилийн фестивальд олон улсын циркийн байгууллагуудын төлөөлөгчид оролцсон бөгөөд шүүгчдийн зөвлөлийн дарга, Казахстаны Улсын циркийн захирал Максат Жайыков хэлэхдээ “Энэ жил фестивалийг зорих хүсэлт маш олон ирсэн. 250 гаруй оролцогчоос зөвхөн шилдгүүдийг сонгон шалгаруулсан. Тиймээс өнөөдөр манеж дээр гарч буй уран бүтээлч бүр өөрөө аль хэдийн ялагч юм. Манай фестиваль бол зөвхөн тэмцээн биш, харин шинэ боломжийн үүд хаалга. Олон улсын шүүгчид оролцогчдын ур чадварыг үнэлж, шилдэг уран бүтээлчдийг шинэ фестиваль, аялан тоглолтод урьж, олон улсын гэрээ байгуулах боломж олгодог. Энэ бол дэлхийн циркийн салбарт нэвтрэх жинхэнэ бүтээлч зах зээл юм” гэжээ.
| Монголын циркчид олон улсын фестивалиас алтан цом гардлаа |
BTS 88 тоглолт хийхээс 32-ыг нь амжилттай дуусгалаа
2026-07-19 20:13:14
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
2026-07-27 13:11:32
2026-07-27 13:08:18
2026-07-27 12:38:21
2026-07-27 12:20:35
2026-07-27 11:41:59
2026-07-27 10:39:59
2026-07-27 10:25:57
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14