F хэсгийн нэгдүгээр тойргийн хоёр дахь тоглолт Герман-Францын хооронд болж, Францын шигшээ өрсөлдөгчөө 0:1 харьцаагаар хожлоо. Нэгдүгээр үеийн 20 дахь минутад Матс Хуммельс өөрийн хаалганд гоол оруулсан нь тоглолтын хувь заяаг шийджээ. Үлдсэн хугацаанд багууд харилцан довтолж, германчууд бага зэрэг давуу тоглосон ч аль, аль нь гоол хийж чадаагүй байна.
ЕАШТ-ий гурван алт, гурван мөнгө, гурван хүрэл медальт Германы шигшээ баг ЕАШТ-ий нээлтийн тоглолтод анх удаа хожигдож үзэж байгаа нь энэ юм байна. өмнө нь 12 удаа оролцохдоо нээлтийн тоглолтод долоон удаа хожиж, таван удаа тэнцэж байжээ.
Франц – Герман 1:0 (1:0, 0:0)
«Альянц-Арена» цэнгэлдэх
Гоол:
1:0 – 20, автогоол Хуммельс.
Франц – Льорис, Павар, Варан, Кимпембе, Люка Эрнандес, Погба, Канте, Рабьо (Дембеле, 90), Гризманн, Бензема (Толиссо, 89), Мбаппе.
Герман – Нойер, Гинтер (Джан, 87), Хуммельс, Рюдигер, Киммих, Гюндоган, Кроос, Гозенс (Фолланд, 87), Хавертц (Сане, 74), Мюллер, Гнабри (Вернер, 74).
Шар хуудас:
Киммих (7)
| Дэлхийн аваргуудын тулаанд Франц илүүрхлээ |
2026-02-13 10:04:56
2026-02-12 14:05:23
2026-02-12 11:58:59
Америкийн Нэгдсэн Улсын Төрийн Нарийн бичгийн дарга Марко Рубио Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлэв
2026-02-20 10:17:06
Энэ сарын 21-нээс хүйтэрч, өдөртөө -23 хэм хүрнэ
2026-02-19 10:07:13
Ханхаас Ренчинлхүмбэ явж байсан пургон Хөвсгөл нуурт живж, хоёр хүн эрсэдлээ
2026-02-19 10:02:57
Сар шинийн өдрүүдэд ажиллах эмнэлгүүдийн цагийн хуваарь
2026-02-19 09:03:42