Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний их баяр наадам нээлтээ хийхэд тун бага хугацаа үлджээ. Наадмаас өмнө шийдэх, зохицуулах ажлууд нэгээр тогтохгүй их бий. Мэдээж хамгийн чухал нь бөхчүүдийн цол чимэгний асуудал. Спортын арбитраас улсын арслан М.Бадарчийг буруугүйгээ нотолж чадаагүй, допинг хэрэглэсэн гэж үзсэн. Гэхдээ нөгөө талаас Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо тамирчны эрхийг хамгаалж, түүний тайлбар сонсч, хамтарч ажиллах санал тавиагүй гэжээ. Улмаар М.Бадарчид хэн хориотой бодисыг санал болгосон, яаж олж авсан, ямар замаар хэрэглэсэн гэдгээ тайлбарлах, допинг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шийтгэлийн хугацааг багасгаж барилдах эрхийг нэг жилээр хасах зэрэг боломж байгааг хэлжээ.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс ч улсын арслан М.Бадарчийн цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цолыг нөхөн олгох саналыг ирэх наадмаас өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсэн сурагтай. Гагцхүү Ерөнхийлөгчийн зүгээс цол хураах болон нөхөн олгох зарлиг гаргаснаар энэ хэрэг маргаан эцэс болно.
Ерөнхийлөгчийн зарлиг гарвал дараах бөхчүүд цол нэмнэ
Харин улсын арслан М.Бадарч улсын гарьд цолон дээрээ эргэн бууна.
М.Бадарчийн тухайд Спортын арбитрын тавьсан саналыг хүлээн авч, буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, нэг жилээр эрхээ хасуулах болов уу гэж бөх сонирхогчид харж байна. Угаасаа барилдаагүй бараг нэг жил болж байгаа учир энэ хугацаагаа тооцуулж, ирэх намраас барилдах байх гэсэн яриа гарчээ.
| Ерөнхийлөгч зарлиг гарган наадмаас өмнө бөхчүүдийн цол чимгийг нөхөн олгох гэнэ |
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
2026-09-17 09:19:34
2026-09-14 12:23:40
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20