Катарын нийслэл Доха хотноо өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эхний өдөр манай гурван бөх дэвжээнд гарч барилдана. Тэдний олоолт болон бусад мэдээлийг хүргэж байна.
Дэлхийн 99 орны 667 тамирчин оролцох уг тэмцээнд Монголын баг бүтэн багаар буюу 18 тамирчинтай оролцож буй.
ОХУ, Беларусийн тамирчид орж ирж, Украин хясан боосон энэ тэмцээнээс Парисын олимпод оролцох эрхийн оноо олгох юм.
ДАШТ өдөрт нэг жин гэдэг зарчмаар, хөнгөн жингээсээ эхэлж зохион байгуулагддаг. Өнөөдөр эрэгтэй, 60, эмэгтэй 48 кг-ын жингийн тэмцээн болох бөгөөд манайхаас ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Ариунболд, ОУХМ Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар барилдана.
Э.Ариунболдын жинд 38 жүдоч барилдаж байгаа. Манай тамирчин эхний даваанд Узбекистаны Дильшодбек Баратовтой учраа таарсан. Э.Ариунболд энэ бөхийг түрүү жилийн ДАШТ-ий хагас шигшээд ялж байсан юм. Гэхдээ үнэлгээ салгаагүй, Д.Баратов толгойгоогроо зоогдож тонгорсон гэж торгуулж ялагдсан байдаг. Түүнийг ялчихвал Казахстаны бөх дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Йелдос Сметовтой таарна. Э.Ариунболдын зоонд томчуудаас БНСУ-ын Ли Харим, Гүржийн Лука Мхейдзе нар байна.
Харин Г.Наранцэцэг, Б.Баасанхүү хоёрын жинд 45 тамирчин байна.
Б.Баасанхүү В хэсэгт эхлээд Чилийн Варгас Лейтэй таарсан. Түүнийг ялбал Бурундийн Синьолин Канямунезатай барилдана. Ялбал Израиль, Тайвань, Казахын аль нэгэнтэй шөвгийн наймд үлдэхийн төлөө өрсөлдөх юм.
Г.Наранцэцэг Тунисын Оумама Бедуитай таарсан. Ялбал Австрийн Катарина Танзертай барилдана. Түүний аргалчихвал Португалын Катарина Коста, Бразилийн Аманда Лима нартай барилдана. Ялаад наймд үлдчихвэл хэсгийн аваргын төлөө Францын Баландин Понт, БНСУ-ын Ли Хё Кон хоёрын аль нэгтэй барилдах төлөв байна.
| "ДОХА 2023": Э.Ариунболд Н.Такатогоос зөрж, Б.Баасанхүүд сайхан боломж гарлаа |
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
2026-09-17 09:19:34
2026-09-14 12:23:40
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20