Бөхийн төрлүүдийн энэ оны насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ Казахстаны Астана хотноо болж байна. Тэмцээн энэ сарын 9-нд сонгомол бөхийн төрлөөр эхэлсэн бөгөөд манайхны гол найдлага тавьдаг чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ. Дээрх жингүүдэд манай улсаас ОУХМ Ц.Намуунцэцэг, Ч.Отгонтуяа, Х.Болортуяа, Э.Дэлгэрмаа, Г.Ариунжаргал нар барилдсанаас 55 кг-ын жинд Ч.Отгонтуяа ганцаараа алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.
Бид та бүхэндээ өнөөдөр дэвжээнд гарсан бөхчүүдийнхээ хэрхэн барилдсаныг танилцуулж байна.
50 кг. ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг эхний даваанд “Осло 2021” ДАШТ, “Улаанбаатар 2022” Азийн АШТ-ий аварга, Японы бөх Ремина Ёшимотой учраа таарч 0:10 оноогоор цэвэр ялагдав. Түүнийг ялсан япон бөх дараа нь БНХАУ-ын Зичи Фенгийг 10:2, Энэтхэгийн Нилам Ниламыг цэвэр /Оноо нь 8:0/ ялан аваргын төлөө шалгарсан тул манай бөх дагаж барилдахаар болов. Ц.Намуунцэцэг үдээс хойш БНХАУ-ын бөхтэй барилдаж, цэвэр ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Алт: Ясмина Иммаева /Узбекистан/- Ремина Ёшимото /Япон/
Хүрэл: Нилам Нилам /Энэтхэг/-Зичи Фенг /БНХАУ/, И Жин Чен /БНХАУ-ын Тайвань/-Миран Чеон /БНСУ/
55 кг. Чинболдын Отгонтуяа хагас шигшээд Казахстаны Мария Седневаг 10:0 оноогоор цэвэр ялж, БНХАУ-ын Панг Чианюутай алтан медалийн төлөө барилдахаар боллоо.
Алт: Ч.Отгонтуяа /Монгол/-Панг Чианюу /БНХАУ/
Хүрэл: Нгуен Ти Ми Транг /Вьетнам/-Мария Седнева /Каүахстан/, Шохида Ахмедова /Узбекистан/-Рионо Катаока /Япон/
59 кг. ОУХМ Х.Болортуяа гурван өрсөлдөгчдөө бүгдэд нь хожигдсон.
Алт: Жумолага Жумолага /БНХАУ/-Юүи Сакано /Япон/
Хүрэл: Кальмира Билимбек Кызы /Киргизстан/-Дайана Каюмова /Казахстан/
68 кг. ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа шөвгийн наймд Энэтхэгийн Ниша Нишатай таарч 10:10 сүүлийн оноогоор хожигдсөн. Энэтхэг бөх дараагийн даваанд БНХАУ-ын бөх Фен Жоуг 7:6-гаар хожин аваргын төлөө гарсан тул манай бөх хятад бөхтэй хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Алт: Ами Иший /Япон/-Ниша Ниша /Энэтхэг/
Хүрэл: Э.Дэлгэрмаа /Монгол/-Фен Жоу /БНХАУ/, Елена Шалыгина /Казахстан/-Меерим Жуманазарова /Киргизстан/
76 кг. Г.Ариунжаргал шөвгийн наймд Японы Мизүки Нагашиматай барилдаж 4:3-аар хожигдсон. Япон бөх дараа нь Киргизстаны Айпери Медет Кызыд хожигдсон тул манай бөхийн тэмцээн дууслаа.
Алт: Эльмира Сыздыкова /Казахстан/-Айпери Медет Кызы /Киргизстан/
Хүрэл: Прия Прия /Энэтхэг/-Мизуки Нагашима /Япон/, Озода Зарипбоева /Узбекистан/-Жуан Ванг /БНХАУ/
| Чөлөөт бөхийн Азийн АШТ: Манай бөхчүүд хэрхэн барилдав |
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
2026-09-17 09:19:34
2026-09-14 12:23:40
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20