Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах шигшээ тэмцээний А хэсгийн Уэльс-Швейцарийн багийн тоглдолт сая 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөлөө. Швейцарийн баг эхний үед бүх талаар илүүрхэж, 63 хувьтай бөмбөг эзэмшиж, хаалганд цохиж байсан ч гоол оруулж чадаагүй нь хожиж чадаагүйн гол шалтгаан болсон гэж болно. Эхний үед Эмболо, Сеферович нар олдсон боломжуудынхаа ядаж нэгийг ашигласан бол тоглолтын хувь заяаг өөрсдөдөө ашигтайгээр эргүүлэх бүрэн боломжтой байсан юм.
Хоёрдугаар үеийн дөрөв дэх минутад Эмболо гоолдож, тэргүүлж эхэлсэн ч уэльсүүд нэгдүгээр үе шиг тоглолтыг хянах боломж олгосонгүй. Харилцан довтолж, үүнийхээ ачаар 74 дэх минутад Киефер Мур гоолын харьцааг тэнцүүлсэн. Швейцарийн дасгалжуулагч боломжуудаа алдаад байсан Сеферовичийг суулгаж Гаврановичийг гаргаж ирсэн нь зөвдсөн ч гурван ч удаа отон тоглолтод орж сайхан боломжуудаа хийсгэсэн юм. Гавранович талбайд орж ирүүтээ гоол оруулсан ч видео шүүгч нар нягтлаад тооцоогүй юм.
Энэ тэнцээ Уэльсүүдэд илүү ашигтай туссан. Учир нь тэд талбай дээр илүү баг нь байсан юм. Мөн эхний учраа Италид дийлдсэн Туркийн багт маш том боломжийг олголоо.
Евро-2020
Нэгдүгээр тойрог
А хэсэг
Уэльс – Швейцарь 1:1 (0:0, 1:1)
Гоол: 0:1 – 49 Эмболо, 1:1 – 74 Мур.
Уэльс – Уорд, Робертс, Родон, Дэвис, Мифем, Моррелл, Рэмзи (Ампаду, 90), Бэйл, Аллен, Жеймс (Брукс, 75), Мур.
Швейцарь-Зоммер, Родригес, Шер, Эльведи, Мбабу, Джака, Фройлер, Шакири (Закария, 66), Аканджи, Сеферович (Гавранович, 84), Эмболо.
Шар хуудас:
Шер (30), Мур (47), Мбабу (63).
Хэсгийн байрлал: Итали 3 оноо, Уэльс 1, Швейцарь 1, Турк 0.
| Евро-2020: Уэльсэд илүү ашигтай тэнцээ |
2026-09-08 13:56:02
Дасгалжуулагч Ц.Хосбаяр тамирчдад допингийн бодис худалдсаныг шүүх тогтоолоо
2026-09-04 14:39:08
Г.Гүнбилэг морьт харвааны аварга боллоо
2026-09-04 10:50:31
Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр Вьетнам Улсын засгийн газрын шадар сайд Хо Куок Зунг хүлээн авч уулзлаа
2026-09-10 20:51:54
СХД-ийн эмнэлэг стент тавих, захын судасны бөглөрөл эмчлэх боломжтой боллоо
2026-09-10 16:58:56
Баавгайтай таарвал 99 %-ийн чинжүүний концентрат бүхий шүршигчийг ашиглаарай
2026-09-10 16:39:16
2026-09-10 16:26:07
Аглагийн хийдийн хурал "шүүхийн шийдвэрт нөлөөлсөн" үндэслэлээр буцаагдав
2026-09-10 16:12:40
2026-09-10 15:57:32
2026-09-10 12:34:56
2026-09-10 09:05:23
Реппер B Tamir гэр бүлийн хүчирхийллийн хэргээр АНУ-д баривчлагдаж байсан гэх мэдээлэл гарчээ
2026-09-10 08:50:12
2026-09-10 08:12:23
2026-09-10 08:11:08
Дүүргийн ИХТ-д хэлмэгдэгсдээс өршөөл ирж, ном хурууллаа
2026-09-09 15:55:18
2026-09-09 15:44:22
2026-09-09 14:20:20
Архаг өвчтэй иргэдийн эмийн зардлын дарамтыг бууруулна
2026-09-09 14:07:57
Хэлмэгдэгчдийн хөшөөг 30 мянган хүний дурсгалд зориулж босгосон
2026-09-09 12:17:59
2026-09-09 11:31:18
2026-09-09 10:26:41
2026-09-09 10:20:12
БНХАУ, ОХУ, Тайвань, Казахстаны иргэд манай улсад ан хийж, шийтгүүлжээ
2026-09-09 10:01:53
2026-09-09 08:49:20
2026-09-09 08:45:40
Архаг стресстэй бол үүрийн 3-4 цагт сэрдэг
2026-09-09 08:31:17