Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ОХУ, Беларусийг тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гарчээ. Гүйцэтгэх зөвлөл нь хуралдаад дээрх шийдвэрийг гаргасан байна. ОУОХ-ноос олон улсын спорт холбоодод хүргүүлсэн шахалт, шаардлагын дагуу ингэж шийдсэн аж. ОХУ-тай нягт хамтын ажиллагаатай ДБНХ шийд гаргахаас түдгэлзэж байсан ч Украины бөхийн холбооноос шаардсан тул хасахаас аргагүй болсон юм. Холбооноос гаргасан мэдэгдэлд “Дэлхийн бөхийн их гэр бүл, дэлхийн бөхийн нэгдсэн холбоо дайн хөлд нэрвэгдсэн Украины ард түмэнтэй сэтгэл санаагаар хамт байгаа гэдгээ юуны өмнө илэрхийлье. Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр ОУОХ-нөөс өнгөрсөн сарын 28-ны өдөр гаргасан “ОХУ-ыг тэмцээн уралдаанд оролцуулахгүй байх” зөвлөмжийг хэлэлцлээ. Холбооноос энэхүү эмгэнэлтэй нөхцөл байдлыг хэлэлцээд ОХУ, Беларусын тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүсийг ДБНХ-ны хуваарьт орсон бүх тэмцээн уралдаанд оролцуулахгүй байх шийдвэр гаргалаа. Мөн тус хоёр улсад 2022 онд болох байсан бүх тэмцээнийг цуцаллаа” гэжээ. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдмөгц зохих шийдвэрийг яаралтай гаргахаа илэрхийлсэн байна.
| Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо тэмцээндээ ОХУ, Беларусийг оролцуулахгүй |
2026-11-16 10:45:41
2026-11-13 09:44:13
2026-11-11 11:37:47
2026-11-19 11:00:50
2026-11-19 10:45:15
2026-11-19 10:20:35
2026-11-19 10:01:38
Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна
2026-11-19 07:29:26
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-11-19 07:27:19
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38