Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн долоо хоногт Туркийн Стамбул хотод болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээний дараа чансааг шинэчлэн гаргажээ. Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн 53 кг-д алтан медаль хүртсэн ОУХМ Бат-Очирын Болортуяа 56200 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ. Тэрбээр Токиогийн олимпийн хүрэл медаль хүртсэн оноондоо Туркэд түрүүлж 13000 оноо нэмэрлэснээр таван байраар урагшилж 53 кг-ын жинд тэргүүлэв. Тэгвэл өнгөрсөн жилийн Ослогийн ДАШТ-ээс хүрэл медальт ОУХМ Т.Тулга Яшар Догуд тавдугаар байрт орж 53500 оноотой болсноор гурван байр урагшилж 65 кг-ын жинд аман хүзүүнд бичигдэж байна. Стамбулд хүнд жинд үзүүрлэсэн ОУХМ М.Лхагвагэрэл 65400 оноогоор нэг байр ахиж 125 кг-д дөрөвдүгээр байр руу дэвшив. Монголын бөхчүүдээс “Топ-10”-д эрэгтэйчүүдийн 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга 25000 оноогоор зургаад, 79 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ 17000 оноогоор найм, эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Д.Отгонжаргал 41200 оноогоор долоод, 57 кг-д ОУХМ Э.Даваачимэг 31000 оноогоор долоод, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор 31000 оноогоор дөрөв, 62 кг-д ОУХМ Э.Гантуяа 31000 оноогоор найм, 68 кг-д хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 23000 оноогоор наймдугаар байрт тус тус бичигдэж байна. Тэгвэл Туркийн тэмцээнд илүүрхэж түрүүлсэн гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 13000 оноо цуглуулсан ч 62 кг-д өмнө нь ямар ч оноо аваагүй байсан тул чансаанд эхний 20-д хараахан багтаагүй байна. Сонирхуулахад, Дэлхийн чансааны оноог гаргахад Стамбулын тэмцээнээс гадна өнгөрсөн жилийн Токиогийн олимп, Ослогийн ДАШТ-ий үр дүнг харгалзжээ.
Мэдээллийн эх сурвалж: МЧБХ
| Б.Болортуяа дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ |
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
2026-09-17 09:19:34
2026-09-14 12:23:40
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20