ОХУ-ын шигшээ баг Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг бүх тэмцээнээс хасагдлаа. Өөрөөр хэлбэл, “Катар 2022” ДАШТ-ий сорилго болон бусад бүх тэмцээнд орох боломжгүй болсон байна. Шигшээ баг төдийгүй багууд ч Европын тэмцээнүүдэд тоглох эрхгүй болжээ. Эмэгтэйчүүдийн шигшээ баг нь мөн адил шийтгүүлсэн. Тэд ирэх дөрөвдүгээр сарын 7-нд ДАШТ-ий сорилго тэмцээнд тоглох байсан нь цуцлагджээ.
ОУХХ, ЕХХ шийдвэрээ даваа гаригийн орой буюу Монголын цагаар өнгөрсөн шөнө гаргасан байна. Шийтгэлд хугацаа байхгүй бөгөөд нөхцөл байдал өөрчлөгдтөл хэвээр үргэлжилнэ. Шийдвэр нь ОХУ Украинд цэргийн ажиллагаа явуулж байгаатай холбоотой бөгөөд хоёр байгууллагын ерөнхийлөгч нар байдал намжиж, энх тайван байдал ирээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсч байгаагаа мэдэгдэлдээ дурджээ. Үүнээс гадна Европын хөлбөмбөгийн холбоо “Газпром”-оос ивээн тэтгэлгийн гэрээгээ цуцалсан байна.
Шийдвэр гарснаас нэг цаг орчмын дараа ОХУ-ын хөлбөмбөгийн холбоо хариу мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлдээ дээрх шийдвэр нь олон улсын хэм хэмжээг зөрчсөн, спортын агуулгыг эвдсэн шийдвэр байлаа. Спортоор хичээллэгч, спортыг дэмжигч, спортод амьдралаа зориулсан асар олон хүн хохирч байна. Тэдний эрх ашгийг уг нь олон улын холбоод хамгаалах учиртай байсныг онцолжээ. Мөн шийдвэрийг эсэргүүцэж заргалдана гэсэн байна.
| ОУХХ, ЕХХ ОХУ-ыг бүх тэмцээнээсээ хаслаа |
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
2026-09-17 09:19:34
2026-09-14 12:23:40
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20