Гэрэл зураг: ФБ Ulziisaikhan Delgertsogt
"Софи-2001”, “Тегеран-2002” ДАШТ-ий мөнгөн, 2002 оны Дэлхийн цомын хүрэл, “Бусан-2002” Азийн наадмын алт, “Бангкок-1998”-ын мөнгөн медальт, 1997 оны Азийн АШТ болон Зүүн Азийн наадмын аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Тусгаар тогтнолын цом, Дан Колов, Александр Медведь, Борис Будаев, Лайпцег, Акрополис, Рожу Кулоны ОУТ-ий аварга, Яшар Догугийн ОУТ-ий мөнгө, хүрэл медальт, Шамиль Умахановын нэрэмжит ОУТ-ий хүрэл медальт, “Монгол говь” ОУТ-ий тав, Монголын Улсын долоон удаагийн аварга, гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит 22 хүртэлх насны (1999-2003 он) залуучуудын хөнгөн жингийн цомын аварга шалгаруулах "Purevbaatar Cup" тэмцээн өчигдөр "Алдар" спорт хорооны зааланд боллоо.1990-ээд оны сүүл, 2000 оны эхэн үед Монгол Улсынхаа нэрийг дэлхийд олонтоо тахалсан алдарт бөхийн нэрэмжит тэмцээн 2009 оноос хойш уламжлал болгон 13 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Тэмцээний нээлтийн ёслолын үеэр О.Пүрэвбаатарын анхны багш, гавьяат дасгалжуулагч О.Мөнхбат, ид үед нь түүнийг амжилттай салшгүй холбоотой, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном нарыг МЧБХ-ны "Ялалт" одонгоор шагнасан. Тэрбээр хоёр багшдаа ч хүндэтгэл үзүүлэхээ мартсангүй, хамтдаа авахуулсан зургаа дурсгал болгов. Түүнийг МҮОХ-ны зөвлөх, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан "Олимпийн алдар" одонгоор шагнаснаас гадна энэ үеэр чөлөөт бөхийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй ахмад, тамирчин, дасгалжуулагч, шүүгч, бөхийн төлөө зүтгэж буй зарим хүмүүсийг МҮОХ болон "Аваргууд" академийн медалиар шагнасан юм. Түүнд найз нөхөд, шавь нар нь хүндэтгэл үзүүлсэн юм.
21 байгууллагын 64 тамирчин 57, 61, 65, 70 кг-ын жинд өрсөлдсөн тэмцээнд спортын мастер Ц.Баярсайхан дасгалжуулагчтай ҮБТДС-ийн баг хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай багийн дүнгээр тэргүүлж, ОУХМ П.Сумъяа дасгалжуулагчтай Баянхонгор аймаг (1 алт+1 мөнгө+2 хүрэл), ОУХМ Б.Одончимэг дасгалжуулагчтай "Алдар" спорт хороо (1 алт+1 хүрэл) хоёр, гуравдугаар байрт оров.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
57 кг (14 бөх):
1. Э.Дөлөө (Алдар)
2. П.Дашцэрэн (ҮБТДС)
3. Г.Отгонбаатар (Баянхонгор)
3. Э.Энхболд (Төв)
61 кг (21 бөх):
1. Н.Наранхүү (ҮБТДС)
2. Н.Эрхэмбаяр (Өвөрхангай)
3. Р.Баттулга (ҮБТДС)
3. Э.Энх-Амгалан (Спортын төв сургууль )
65 кг (16 бөх):
1. Э.Төгсжаргал (ҮБТДС)
2. Б.Ууганбаяр (Баянхонгор)
3. Н.Ганбаяр (Женко)
3. Я.Үржинжав (Баянхонгор)
70 кг (13 бөх):
1. П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор)
2. Б.Батбаяр (ҮБТДС)
3. М.Нямдалай (Спортын төв сургууль)
3. Б.Баттулга (Алдар)
Мэдээллийн эх сурвалж: ФБ Mongolian wrestling federation
| "PUREVBAATAR CUP 2021" тэмцээний медальтнууд |
2026-04-06 09:54:26
Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно
2026-04-03 18:14:34
Дархан аваргын сургууль сонгомол бөхийн багш, дасгалжуулагч бэлдэнэ
2026-04-03 15:56:23
2026-04-15 11:37:26
Түр хаасан Улаанбаатар-Өндөрхааны чиглэлийн замаар ингэж зорчоорой
2026-04-15 11:07:17
Шинэ цэвэрлэх байгууламж долдугаар сарын 1-нд ашиглалтад орно
2026-04-15 11:03:28
Х.Нямбаатар ХУБТ-ийн сурагчдын бүтээлийг дуудлага худалдаагаар борлуулах чиглэл өглөө
2026-04-15 10:34:33
Л.Бямбасүрэн ₮120 саяыг мэдэхгүй гэсэн ч шүүх 13 жил хорих ял оноолоо
2026-04-15 10:28:32
2026-04-15 09:47:32
2026-04-15 09:41:51
2026-04-15 09:37:59
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
2026-04-15 07:38:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-04-15 07:36:46
Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалын цагдан хориог хүчингүй болгуулах өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авсангүй
2026-04-14 21:18:45
2026-04-14 15:06:22
2026-04-14 13:34:28
2026-04-14 13:20:17
Монгол эрсдэл үүсгэдэггүй орон тул АНУ визийн барьцааг дахин нягтална
2026-04-14 12:33:42
2026-04-14 12:32:11
Газар эзэмшүүлэх нэрээр ₮690 саяыг завшсан Ханбогдын засаг даргыг шүүнэ
2026-04-14 12:00:00
Д.Тогтохсүрэнгээс ₮250 саяыг хурааж, ₮1.8 тэрбумын хөрөнгийг битүүмжилж хэргийг прокурорт шилжүүллээ
2026-04-14 11:11:38
Нийслэлд трамвай явж эхлэхэд 250 ажлын байр бий болно
2026-04-14 10:53:25
Ажлын дөрвөн өдөртэй болж буй байгууллагуудын жагсаалтыг өнөөдөр батална
2026-04-14 10:50:45
Есөн аймгийн ихэнх сумдаар бэлчээрийн ургамлын ургалт муу байна
2026-04-14 10:43:00
Хуулийн салбарын 34 мянган албан хаагч, оюутныг хиймэл оюун ухаанаар англи хэл сургана
2026-04-14 09:40:00
2026-04-14 09:19:01
Э.Батшугар сайд эмийн үнийг бууруулна гэж амаллаа
2026-04-14 09:01:16
Эмнэлгийн эрхлэгч өвчтөнүүдийнхээ халамжаас ₮16.7 саяыг завшжээ
2026-04-14 08:55:00
Гадаадын 277 иргэнийг албадан, 235 иргэнийг хилээр оруулахгүй буцаалаа
2026-04-14 08:50:14
Д.Амарбаясгалангийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байгаа тул хилийн хязгаарлалтыг цуцлахгүй
2026-04-14 08:46:45
Ногоон нуурыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажил энэ сарын 20-нд эхэлнэ
2026-04-14 08:40:03
Говийн нутгаар 26 хэм хүрч, дулаарна
2026-04-14 08:28:55
Дашбалбар суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-04-14 08:25:51
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
2026-04-14 07:32:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-14 07:31:32