Азийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг 19 дэх удаагийн цомын тэмцээний хэсгийн тоглолтонд 36 баг оролцож байна. Багууд 9 хэсэгт хуваагдан цомын төлөө өрсөлдөж байгаа бөгөөд Зүүн бүсийн хэсгийн эхний тоглолт монголын хөлбөмбөгийн холбооны талбайд боллоо
Тоглолтын шүгэл 16:00 цагт дуугарч талбайн эзний статустай "ФС Улаанбаатар" баг 4:5:2 хувилбараар талбайд гарлаа. Гарааны бүрэлдэхүүнд хаалгачаар Э.Мөнх-эрдэнэ, Д.Төрбат, Г.Бат-оргил, Г.Гандуулга, П.Ууганбаяр, О.Мижиддорж, Г.Гантогтох, Nemanja Khusevac, Э.Өнөр-Эрдэнэ, А.Тэмүүжин, Dusan Cirkovic нар нэрлэгдсэн.
Ингээд тоглолтын эхний хагаст талбайн эзэд бөмбөгийг 52%-тай эзэмшиж, хаалгаруу чиглэсэн 4 цохилт гүйцэтгэсний 3 нь амжилттай болж нэг нь гоол боллоо. Тодруулвал: Тоглолтын 34 дэхь минутанд 4 дугаартай Г.Бат-Оргил өөрийн нэр дээр эхний гоолыг бүртгүүлсэн бол зочин багийн хувьд эхний хагас хүртэл 44%-тай бөмбөг эзэмшиж, эсрэг багийн хаалга руу 7 цохисоны 2 нь оновчтой боллоо. Улмаар тоглолтын 43 дахь минутанд Яао Ко Чи гоолдсоноор тооны харьцааг тэнцүүлсэн юм.
Харин тоглолтын 2-р хагаст “ФС Улаанбаатар” клуб илүүрхэн тоглож, 63 дахь минутанд Dusan Cirkovic гоолдсоноор тоглолтын тэргүүллийг авлаа. Улмаар тоглолтын үндсэн цаг дуусахаас 2 минутүын өмнө ФС Улаанбатар багийн легонер тоглогч S.Teofanov эцсийн гоолыг оруулснаар монголын баг хэсгийн шатны эхний хожлоо байгууллаа.
Зүүн бүсийн хэсгийн 3 удаагийн тоглолт 11-р сарын 9-ний хооронд Улаанбаатар хотод болно. ФС Улаанбаатар багийн хувьд дараагийн тоглолтоо “Тайчунг Футуро” багийн эсрэг хийнэ.
| “ФС Улаанбаатар” зүүн бүсийн хэсгийн эхний хожлоо байгууллаа |
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
2026-09-17 09:19:34
2026-09-14 12:23:40
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20