Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас 2026 оны орон нутгийн баяр наадмын үеэр цуглуулсан сорьцуудын лабораторийн шинжилгээний хариуг үе шаттайгаар хүлээн авч байна. Энэ хүрээнд наймдугаар сарын 18-нд лабораториос ирүүлсэн мэдэгдлээр Өмнөговь аймгийн харьяат, аймгийн начин Даваадоржийн Төгсбаатарын сорьцод хийсэн нарийвчилсан шинжилгээгээр тестостерон нь гаднаас биед орсон буюу экзоген гаралтай болохыг тогтоожээ. Тодруулбал, түүний сорьцод Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хориглосон жагсаалтын S1.1 ангилалд хамаарах экзоген гаралтай тестостерон илэрсэн байна.
Үүнтэй холбогдуулан үр дүнгийн удирдлагын баг Допингийн эсрэг үндэсний дүрмийн 7.11-д заасны дагуу Д.Төгсбаатарыг 2026 оны наймдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн түр түдгэлзүүлжээ. А сорьцод сөрөг аналитик илэрц илэрсэн нь тамирчныг допингийн эсрэг дүрэм зөрчсөн болохыг эцэслэн тогтоосон шийдвэр биш. Тамирчин Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасан эрхийнхээ хүрээнд Б сорьцыг нээлгэн шинжлүүлэх хүсэлт гаргах, лабораторийн баримт бичгийн багцыг авах, тайлбар болон нотлох баримт гаргах, мөн түр түдгэлзүүлэлттэй холбоотой сонсгол хүсэх эрхтэй. Түүнчлэн хэргийг анхан шатны сонсголоор хянан шийдвэрлүүлэх боломжтой байна.
Хэрэв үр дүнгийн удирдлагын ажиллагааны явцад Д.Төгсбаатар допингийн эсрэг дүрэм зөрчсөн нь эцэслэн тогтоогдвол Допингийн эсрэг үндэсний дүрмийн 10.53-т заасны дагуу сорьц цуглуулсан өдрөөс хойш оролцсон холбогдох тэмцээн, уралдааны үр дүнг шударга ёсны зарчмыг харгалзан хүчингүй болгох, улмаар медаль, оноо болон шагналыг хураах зэрэг үр дагавар үүсэж болзошгүй байна.
Эх сурвалж: Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага
| Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ |
2026-07-31 10:42:50
2026-07-28 10:51:14
Тод манлай уяач Н.Хүрлээгийн шар азарга төрийн наадамд түрүүллээ
2026-07-11 13:53:49
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35