Шүлхийн улмаас хойд бүсийн морин уралдааныг цуцаллаа

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын долоодугаар хуралдаанаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэлээ. Өнөөдрийн байдлаар баруун бүсийн аймгуудад шүлхий өвчний SAT-1 хэвшил, харин зүүн болон төвийн бүсийн аймгуудад О хэвшил бүртгэгдэж, халдварын нөхцөл байдал эрсдэлтэй түвшинд байна. Хөвсгөл аймаг нь мал, амьтны гоц халдварт өвчингүй, эрүүл бүс нутаг бөгөөд энэхүү статусыг хадгалан хамгаалах нь чухал байгаа юм. Иймд халдварт өвчин тархах эрсдэлийг бууруулах, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, уяачдын хөдөлмөрийг эрсдэлд оруулахгүй байх үүднээс долоодугаар сарын 1, 2-ны өдрүүдэд зохион байгуулагдах байсан Хойд бүсийн хурдан морины уралдааныг цуцлах шийдвэрийг Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос гаргажээ.


Шүлхийн улмаас хойд бүсийн морин уралдааныг цуцаллаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ