Португалын шигшээ багийн ахлагч Криштиану Роналду Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) хэсгийн эхний тоглолтын дараа хөгжөөн дэмжигчиддээ хандан урам зориг өгсөн мэдэгдэл хийлээ.
Португалын шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо БНА Конго улсын багийн эсрэг хийж, 1-1 харьцаатайгаар гэнэтийн тэнцээ авсны дараа тэрбээр өөрийн албан ёсны сошиал хуудсуудаараа дамжуулан ийн хэлжээ.
"Бидний хүссэн шиг эхлэл байгаагүй ч юу ч дуусаагүй байна. Толгойгоо өргөн дараагийн тоглолтондоо анхаарлаа хандуулцгаая" хэмээн бичжээ.
АНУ-ын Хьюстон хотын "NRG" цэнгэлдэх хүрээлэнд болсон тус тоглолтод Португалын баг илт давуу тоглох хүлээлттэй байсан ч Конгогийн баг хүчтэй эсэргүүцэл үзүүлж, оноо хуваасан юм. Энэхүү тоглолт нь Роналдугийн хувьд карьерынх нь 6 дахь ДАШТ гэдгээрээ түүхэн амжилт болж байгаа бөгөөд тэрбээр талбайд 90 минутын турш тоглосон ч гоол оруулж амжаагүй байна.
Тоглолтын дараа түүнийг болон Португалын багийг чиглэсэн шүүмжлэлүүд сошиал орчинд хүчтэй өрнөсөн бөгөөд үүнд Sports Illustrated зэрэг спортын томоохон хэвлэлүүд Тьерри Анри зэрэг алдартай мэргэжилтнүүдийн шүүмжлэлийг онцлон мэдээлжээ. Гэсэн хэдий ч Роналдугийн зүгээс багийнхаа уур амьсгалыг өргөж, дараагийн шатанд анхаарлаа хандуулахыг уриалсан байна.
Португалын шигшээ баг хэсгийн дараагийн тоглолтоо Бостон хотод Шотландын багийн эсрэг хийхээр бэлтгэлдээ гараад байна.
| Криштиану Роналду: Бидний хүссэн шиг эхлэл байгаагүй ч юу ч дуусаагүй байна |
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
2026-09-17 09:19:34
2026-09-14 12:23:40
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20
Зуслангийн чиглэлийн автобусны үйлчилгээг зогсооно
2026-09-20 10:03:19