Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ноос тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн үндэсний бөхийн барилдааны хуваарийг танилцууллаа.
01-ний Баасан гарагийн 10:00 цагт Жингийн ангиллаар зохион байгуулах Оюутны улсын аварга шалгаруулах барилдаан, 02-ны Бямба гарагийн 13:00 цагт “Бест баззер” шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан, 03-ны Ням гарагийн 10:00 цагт Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат БНМАУ-ын арслан "нахиу" хэмээх Шагдарын Санжсүрэнгийн нэрэмжит аймаг цэрэг, сумын цолтой 512 бөхийн барилдаан, 09-ний Бямба гарагийн 13:00 цагт Ховд аймгийн Дөргөн сумын түүхт 70 жилийн ойд зориулсан, БНМАУ-ын начин Лэгшидийн Бандихүүгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан, 10-ны Ням гарагийн 13:00 цагт Баянзүрх уулын хишиг улс, аймаг, цэргийн цолтой барилдаан, 15-ны Баасан гарагийн 10:00 цагт МҮБХ-ны аравдугаар Их Эе хурал, 16-ны Бямба гарагийн 13:00 цагт Даншгийн дархан аварга Самбуугийн Чүлтэмийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан, 17-ны Ням гарагт 13:00 цагт “Алтан Жолоо Групп” ХХК-ийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн уламжлалт барилдаан, 23-ны Бямба гарагт 13:00 цагт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан, 24-ны Ням гарагт 12:00 цагт Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан, 30-ны Бямба гарагт 13:00 цагт Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын Хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит 128 бөхийн барилдаан, 31-ны Ням гарагт 13:00 цагт Монголын Үндэсний Ардчилсан Нам байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Улсын баяр наадмын сорилго улс аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.
| Тавдугаар сард 12 барилдаан болно |
2026-11-16 10:45:41
2026-11-13 09:44:13
2026-11-11 11:37:47
2026-11-17 07:10:00
2026-11-17 07:00:00
2026-11-16 17:07:51
2026-11-16 15:42:10
2026-11-16 14:18:07
2026-11-16 14:12:34
2026-11-16 11:23:04
2026-11-16 10:52:30
2026-11-16 10:45:41
2026-11-16 10:38:26
2026-11-16 09:57:36
2026-11-16 09:49:15
Улаанбаатарт 7 хэм хүйтэн, цас орно
2026-11-16 07:41:52
Бэр гуйх, үнэт эрдэнийн зүйл авах, тангарагаа буцаахад сайн
2026-11-16 07:39:52