БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд болно. Тэмцээнд 19 орны 197 (эрэгтэй 108, эмэгтэй 89) тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, Н.Дагвасүрэн нарын удирдлага дор 18 тамирчин оролцох юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Т.Түмэнжаргал, 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк, Ө.Жанцандорж, 73 кг-д О.Уранбаяр, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д А.Мөнх-Эрдэнэ, -100 кг-д Ц.Ган-Эрдэнэ, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц нар зодоглоно.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, 57 кг-д Т.Ариунзаяа, М.Цэндбазар, 63 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 70 кг-д С.Лхагвадулам, -78 кг-д О.Хүслэн, Ж.Урангоо, +78 кг-д А.Адъяасүрэн нар барилдана. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс Монголын баг тамирчдын анхны алтан медалийг олимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Нармандах хүртэж байсан бол сүүлийн тэмцээнээс Монголын жүдочид дөрвөн медаль хүртжээ.
| 18 жүдоч Азийн аваргыг зорилоо |
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
2026-09-17 09:19:34
2026-09-14 12:23:40
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20
Зуслангийн чиглэлийн автобусны үйлчилгээг зогсооно
2026-09-20 10:03:19