Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын Спортын ордонд пауэрлифтингийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Содномдоржийн Мөнхзулын нэрэмжит Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд болж байна. 11 дэх удаагийн классик пауэрлифтингийн УАШТ-ий эхний өдөр өсвөр үе, залуучууд, мастер 2, мастер 3 ангилалд нийт 130 тамирчин өрсөлдөж байгаа юм. Өнөөдөр тэмцээний хөвгүүдийн 74 кг-ын жинд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, “Steel Gem” клубын тамирчин О.Мөнгөнбаатар суултын төрөлд 197.5 кг-ыг өргөснөөр өсвөрийн Монгол Улсын тус жингийн дээд амжилтыг шинэчиллээ. Түүнийг дасгалжуулсан аав Ц.Отгондалай нь классик пауэрлифтингийн дэлхийн гурван удаагийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд таван удаа түрүүлж, Монгол Улсын 11 удаагийн аварга тамирчин юм.
О.Мөнгөнбаатар нь энэ оны нэгдүгээр сард болсон УАШТ-д амжилт дүүрэн оролцож, тавдугаар сард Польш улсад болох ДАШТ-д эх орноо төлөөлөн өрсөлдөх эрхээ авсан гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
| Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ |
2026-11-16 10:45:41
2026-11-13 09:44:13
2026-11-11 11:37:47
2026-11-19 11:00:50
2026-11-19 10:45:15
2026-11-19 10:20:35
2026-11-19 10:01:38
Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна
2026-11-19 07:29:26
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-11-19 07:27:19
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38