Монголын үндэсний Бөхийн холбоо 2026 оныг соён гэгээрүүлэх, үндэсний бөхийг сурталчлах, бөхчүүдийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд хүүхэд, залуучуудад үндэсний бөхөөр дамжуулан монгол ёс заншлаа дээдлэх үзлийг төлөвшүүлэх, уламжлалт спортоо танин мэдүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт монголын үндэсний Бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг нар гарын үсэг зурав.
Хамтын ажиллагааны хүрээнд ЕБС-ийн сурагчид монгол Бөхийн өргөөнд болдог бөхийн барилдааныг үзэх, бөхийн түүх, уламжлал, дэг ёсны талаар мэдлэгтэй болох, холбогдох ном, товхимол унших, сонин, сэтгүүлийн архивтай танилцах зэргээр үндэсний спорт, соёлын өвийг танин мэдэх боломж бүрдэнэ. МҮБХ-оос энэ сарын 14-ний өдөр монгол цэргийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг зохион байгуулсан. Тус барилдаанд Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор сургуулийн 150 гаруй сурагч үндэсний хувцсаа өмсөн хүрэлцэн ирж, барилдааныг үнэ төлбөргүй үзсэн. Энэ нь хамтын ажиллагааны хүрээнд хийсэн эхний ажил гэдгийг онцолсон юм.
Энэ үеэр монголын үндэсний Бөхийн холбооны менежер С.Гантөр сурагчдад үндэсний бөхийн үүсэл хөгжил, барилдааны дэг ёс, алдар цолтой бөхчүүдийн түүх болон бөхийн өргөөний талаар товч танилцуулга хийв. Мөн уг арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцсон сургууль, сурагчдыг МҮБХ-оос шалгаруулж, сургуулиудад 10–20 сая төгрөгийн мөнгөн шагналын эрх олгох, бөхийн өргөөнд үнэ төлбөргүй арга хэмжээ зохион байгуулах боломж бүрдүүлэхээр шийдвэрлэсэн. Харин сурагчдыг нэг сая төгрөг хүртэлх мөнгөн урамшууллаар шагнахаар болсон юм. Цаашид талууд хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Бидний мэдэх монгол үндэсний бөх” сэдэвт эсээ бичих, богино хэмжээний контент бүтээх, илтгэл тавих зэрэг ажлыг зохион байгуулж, үндэсний бөхийг хойч үедээ өргөн хүрээнд таниулах зорилготой ажиллана гэдгээ илэрхийлэв.
| Сурагчдад үндэсний бөхийг таниулах чиглэлээр гэрээ хийлээ |
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
2026-09-17 09:19:34
2026-09-14 12:23:40
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20
Зуслангийн чиглэлийн автобусны үйлчилгээг зогсооно
2026-09-20 10:03:19