"Милан Кортина 2026" өвлийн 14 дэх удаагийн паралимпын наадам гуравдугаар сарын 6-аас 15-ны өдрүүдэд болох ба Монгол улсаас цанын төрөлд дөрвөн тамирчин өрсөлдөнө. Тухайлбал, пара гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10, 20 км-ын зайд Б.Ганболд, Ц.Дашдорж нар уралдах бол суугаа цанын спринт зайд А.Сэлэнгэ, пара уулын цаныг төрөлд Б.Цэрэнпунцаг нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Энэ удаагийн паралимпийн наадамд 670 тамирчин уулын цана, гүйлтийн цана, биатлон, пара сноуборд, пара мөсөн хоккей, тэргэнцэртэй керлинг гэсэн зургаан спортын 79 төрлөөр өрсөлдөнө.
Одоогоор Б.Ганболд, Ц.Дашдорж нар паралимпын наадамд оролцох эрхийн оноогоо авсан байгаа бол үлдсэн хоёр тамирчдын хувьд баталгаажуулалт хараахан ирээгүй ч онооны байдлаар энэ удаагийн наадамд оролцох юм.
Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Ганболдын хувьд дөрөв дэх паралимпдоо оролцох гэж байна. Тэрээр 2013 онд АНУ-ын Солт Лейк хотноо болсон Сочигийн наадмын сонгон шалгаруулах тэмцээнээс цанын спринт 1.5 км төрөлд мөнгөн медаль хүртэж, пара цаначдын анхны олон улсын тэмцээний эрхийг эх орондоо авчирч байсан. Үүний дараа Шведэд болсон ДАШТ-д оролцож, 60 тамирчнаас 18 дугаар байранд жагсчээ. Энэ амжилтаараа Сочигийн паралимпэд оролцох эрхтэй болсон байна. “Сочи 2014” паралимп түүний хувьд хамгийн анхны том тэмцээн байсан ч гэлээ 20 км-ын зайд 14 байрт орсон юм. Гэхдээ тэрбээр цанын спортоор хичээллээд нэг жил зургаан сарын дараа Паралимпэд өрсөлдөж байжээ. Тэрбээр “Сочи-2014”, "Пёнчан-2018”, “Бээжин-2022” өвлийн Паралимпын наадамд оролцож байсан, Азийн цомын хүрэл медальтай тамирчин билээ.
| ОУХМ Б.Ганболд дөрөв дэх паралимпдоо оролцоно |
2026-04-06 09:54:26
Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно
2026-04-03 18:14:34
Дархан аваргын сургууль сонгомол бөхийн багш, дасгалжуулагч бэлдэнэ
2026-04-03 15:56:23
Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалын цагдан хориог хүчингүй болгуулах өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авсангүй
2026-04-14 21:18:45
2026-04-14 15:06:22
2026-04-14 13:34:28
2026-04-14 13:20:17
Монгол эрсдэл үүсгэдэггүй орон тул АНУ визийн барьцааг дахин нягтална
2026-04-14 12:33:42
2026-04-14 12:32:11
Газар эзэмшүүлэх нэрээр ₮690 саяыг завшсан Ханбогдын засаг даргыг шүүнэ
2026-04-14 12:00:00
Д.Тогтохсүрэнгээс ₮250 саяыг хурааж, ₮1.8 тэрбумын хөрөнгийг битүүмжилж хэргийг прокурорт шилжүүллээ
2026-04-14 11:11:38
Нийслэлд трамвай явж эхлэхэд 250 ажлын байр бий болно
2026-04-14 10:53:25
Ажлын дөрвөн өдөртэй болж буй байгууллагуудын жагсаалтыг өнөөдөр батална
2026-04-14 10:50:45
Есөн аймгийн ихэнх сумдаар бэлчээрийн ургамлын ургалт муу байна
2026-04-14 10:43:00
Хуулийн салбарын 34 мянган албан хаагч, оюутныг хиймэл оюун ухаанаар англи хэл сургана
2026-04-14 09:40:00
2026-04-14 09:19:01
Э.Батшугар сайд эмийн үнийг бууруулна гэж амаллаа
2026-04-14 09:01:16
Эмнэлгийн эрхлэгч өвчтөнүүдийнхээ халамжаас ₮16.7 саяыг завшжээ
2026-04-14 08:55:00
Гадаадын 277 иргэнийг албадан, 235 иргэнийг хилээр оруулахгүй буцаалаа
2026-04-14 08:50:14
Д.Амарбаясгалангийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байгаа тул хилийн хязгаарлалтыг цуцлахгүй
2026-04-14 08:46:45
Ногоон нуурыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажил энэ сарын 20-нд эхэлнэ
2026-04-14 08:40:03
Говийн нутгаар 26 хэм хүрч, дулаарна
2026-04-14 08:28:55
Дашбалбар суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-04-14 08:25:51
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
2026-04-14 07:32:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-14 07:31:32