Хятадын Хөлбөмбөгийн Холбоо авлига, тоглолтын үр дүнг урьдчилан тохиролцсон хэргүүдтэй холбоотойгоор нийт 73 хүнд бүх насаар нь хөлбөмбөгтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцохыг хориглосон тухайгаа албан ёсоор мэдэгдлээ. Тус шийдвэр нь сүүлийн жилүүдэд Хятадын спортын салбарт өрнөж буй авлигын эсрэг өргөн хүрээний шалгалт, цэвэрлэгээний ажлын хүрээнд гарчээ.
Хоригт багтсан хүмүүсийн дунд Хятадын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч асан Чэнь Шуюань, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Ли Тье зэрэг өндөр албан тушаалтнууд багтсан байна. Ли Тье өмнө нь хээл хахууль авсан хэрэгт буруутгагдан 20 жилийн хорих ял сонссон бол Чэнь Шуюаньд авлигын хэргээр бүх насаар нь хорих ял оноосон талаар гадаадын хэвлэлүүд онцолжээ.
Шүүхийн байгууллагаас тэднийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгөн авлига авсан, мөн зарим тохиолдолд тоглолтын үр дүнд нөлөөлөх үйлдэл хийсэн гэж үзсэн байна.
Мөн энэ шийдвэрийн хүрээнд 13 хөлбөмбөгийн клубт сахилгын арга хэмжээ авч, 2026 оны улиралд оноо хасах болон торгууль ногдуулах шийтгэл оногдуулжээ. Холбооны зүгээс энэхүү арга хэмжээг Хятадын хөлбөмбөгийн нэр хүндийг сэргээж, шударга өрсөлдөөнийг бий болгох зорилготой хэмээн тайлбарласан байна.
| Хятадын Хөлбөмбөгийн Холбооны нэр бүхий 73 хүн бүх насаараа хөөгджээ |
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
2026-09-17 09:19:34
2026-09-14 12:23:40
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20
Зуслангийн чиглэлийн автобусны үйлчилгээг зогсооно
2026-09-20 10:03:19