Казахстаны Спорт, аялал жуулчлалын сайд Ербол Мырзабосынов тус улсын олимпын шигшээ багийн хувцас Монголын багийнхтай харьцуулахад төдийлөн сайхан харагдахгүй байгаа гэх шүүмжлэлд тайлбар өгсөн талаар NUR.KZ сайт мэдээлжээ.
Сэтгүүлчид түүнээс сошиал орчинд Монголын багийн хувцсыг илүү загварлаг, үндэсний онцлог шингээсэн хэмээн магтаж байхад Казахстаны багийн хувцас харьцангуй энгийн, сэтгэлд хүрэхгүй байна гэсэн шүүмжлэлд ямар байр суурьтай байгааг нь асуусан байна.
Сайд хариулахдаа, “Казахстаны багийн парадын буюу нээлтийн ёслолд өмсөх хувцсыг дотоодын үйлдвэрлэгч брэндээр үнэ төлбөргүй хийлгэсэн бөгөөд загварын хувьд олон нийтийн санал, спортын байгууллагуудын зөвлөмжийг харгалзан баталсан” гэжээ.

Түүний хэлснээр уг хувцас нь албан ёсны арга хэмжээнд зориулсан бөгөөд тэмцээний үеэр өмсөх спортын иж бүрэн хэрэглэл нь тусдаа гэрээгээр олон улсын брэндтэй хамтран хийгдсэн байна. Мөн эдгээр спортын хувцас нь төсвийн бус эх үүсвэрээр шийдэгдсэн гэдгийг онцолжээ.
Казахстаны олимпын багийн хувцасны иж бүрдлийг өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр албан ёсоор танилцуулсан бөгөөд үүнтэй холбоотойгоор сошиал орчинд харьцуулсан шүүмжлэл өрнөөд байгаа юм.
| Олимпын хувцсыг “Монголынх илүү загварлаг” гэх харьцуулалтад Казахстаны сайд тайлбар өглөө |
2026-04-06 09:54:26
Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно
2026-04-03 18:14:34
Дархан аваргын сургууль сонгомол бөхийн багш, дасгалжуулагч бэлдэнэ
2026-04-03 15:56:23
Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалын цагдан хориог хүчингүй болгуулах өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авсангүй
2026-04-14 21:18:45
2026-04-14 15:06:22
2026-04-14 13:34:28
2026-04-14 13:20:17
Монгол эрсдэл үүсгэдэггүй орон тул АНУ визийн барьцааг дахин нягтална
2026-04-14 12:33:42
2026-04-14 12:32:11
Газар эзэмшүүлэх нэрээр ₮690 саяыг завшсан Ханбогдын засаг даргыг шүүнэ
2026-04-14 12:00:00
Д.Тогтохсүрэнгээс ₮250 саяыг хурааж, ₮1.8 тэрбумын хөрөнгийг битүүмжилж хэргийг прокурорт шилжүүллээ
2026-04-14 11:11:38
Нийслэлд трамвай явж эхлэхэд 250 ажлын байр бий болно
2026-04-14 10:53:25
Ажлын дөрвөн өдөртэй болж буй байгууллагуудын жагсаалтыг өнөөдөр батална
2026-04-14 10:50:45
Есөн аймгийн ихэнх сумдаар бэлчээрийн ургамлын ургалт муу байна
2026-04-14 10:43:00
Хуулийн салбарын 34 мянган албан хаагч, оюутныг хиймэл оюун ухаанаар англи хэл сургана
2026-04-14 09:40:00
2026-04-14 09:19:01
Э.Батшугар сайд эмийн үнийг бууруулна гэж амаллаа
2026-04-14 09:01:16
Эмнэлгийн эрхлэгч өвчтөнүүдийнхээ халамжаас ₮16.7 саяыг завшжээ
2026-04-14 08:55:00
Гадаадын 277 иргэнийг албадан, 235 иргэнийг хилээр оруулахгүй буцаалаа
2026-04-14 08:50:14
Д.Амарбаясгалангийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байгаа тул хилийн хязгаарлалтыг цуцлахгүй
2026-04-14 08:46:45
Ногоон нуурыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажил энэ сарын 20-нд эхэлнэ
2026-04-14 08:40:03
Говийн нутгаар 26 хэм хүрч, дулаарна
2026-04-14 08:28:55
Дашбалбар суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-04-14 08:25:51
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
2026-04-14 07:32:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-14 07:31:32