Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд найм даван үзүүрлэж Улсын гарди цол хүртсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн. Тэгвэл улсын гарди Н.Өсөхбаярын цолыг хурааж, дөрвөн жил барилдах эрхийг хасаж, шагналын 10 сая төгрөгийг хураахаар Шадар сайд, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны дарга С.Амарсайханы шийдвэр нийгмийн сүлжээнд тавигдлаа. Эл шийдвэр 2025 оны аравдугаар сарын 2-ны өдөр гарсан ч олон нийтэд ил мэдээлээгүй байсан юм.
Улсын гарди Н.Өсөхбаяр:
Нэгийн даваанд - Баянхонгор аймгийн харьяат, сумын заан Н.Батзориг
Хоёрын даваанд - Ховд аймгийн харьяат, аймгийн арслан Б.Даваадалай
Гурвын даваанд- Төв аймгийн харьяат, Улсын начин Г.Ганжадтай 09:30 минут барилдсан
Дөрвийн даваанд: Хэнтий аймгийн харьяат, Улсын харцага Г.Бадрахтай 00:51 минут
Тавын даваанд: Завхан аймгийн харьяат, Улсын гарди Б.Гончигдамбатай 02:46 минут
Зургаагийн даваанд: Завхан аймгийн харьяат, Улсын заан М.Лхагвагэрэлтэй 24:15 минут
Долоогийн даваанд: Ховд аймгийн харьяат, Улсын заан Б.Пүрэвсайхантай 14:07 минут барилдаж их шөвгийн дөрөвт тунасан.
Наймын даваанд: Увс аймгийн харьяат Дархан аварга Н.Батсуурьтай 29:34 минут барилдаж үзүүр түрүү булаацалдах болсон.
Улмаар есийн даваанд: Баянхонгор аймгийн харьяат Улсын начин Э.Батмагнайтай 02:26 минут барилдан өвдөг шороодож Улсын гарди цолны болзол хангасан билээ.
Тэгвэл Н.Өсөхбаярт зургаагийн даваанд өвдөг шороодсон Улсын заан М.Лхагвагэрэлд "Үнэн зоригт”, долоогийн даваанд өвдөг шороодсон Улсын заан Б.Пүрэвсайханд “Хуйрнан шуугигч”, наймын даваанд өвдөг шороодсон Дархан аварга Н.Батсуурьт “Тод сонин” чимгийг нөхөн олгох тогтоол 2025 оны аравдугаар сарын 12-нд гарчээ.
Мөн 2025 оны наадмаар дөрөв давсан Улсын гарди Б.Гончигдамбаас бүх цаг үед хориотой допингийн бодис илэрсэн ч зодог тайлсан учраас хариуцлагаас чөлөөлж, тавын даваанд авсан 500 мянган төгрөгийг нь хураах шийдвэр гаргажээ. Түүнчлэн, хориотой төрлийн допингийн бодис илэрсэн аймгийн арслан Н.Баяржаргалыг 2028 оны долоодугаар сарын 12-ныг дуустал гурван жил барилдах эрхийг хасжээ.
| Улсын гарди Н.Өсөхбаярын цолыг хурааж, дөрвөн жил барилдах эрхийг хасжээ |
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
2026-09-17 09:19:34
2026-09-14 12:23:40
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20
Зуслангийн чиглэлийн автобусны үйлчилгээг зогсооно
2026-09-20 10:03:19