Биеийн тамир, спортын улсын хорооноос олимп, паралимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгож байна. 2025 онд олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /олимп, паралимпын зай, жин, төрөл/-ээс медаль хүртсэн 11 спортын нийт 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгож байгаа.
Үүнээс хамгийн өндөр буюу 14 сая төгрөгийг нэг тамирчин, хамгийн бага нь буюу 500 мянган төгрөгийг 22 тамирчин сар бүр авч байна.
Монгол Улсын шигшээ багийн тамирчид 2025 онд долоон спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (олимп, паралимпын наадмын хөтөлбөрт багтсан спортын төрөл, жин, зай)-ээс нийт 11 медаль хүртжээ.
Тухайлбал, чөлөөт бөхийн төрөлд П.Орхон, жүдо бөхийн төрөлд К.Ёолк, Б.Ганхайч нар хүрэл, боксын төрөлд А.Баттулга мөнгө, Л.Алтанцэцэг хүрэл, 3х3 сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг мөнгө, пара жүдо бөхийн төрөлд Л.Туруунаа, эрэгтэй баг хүрэл медаль, пара пауэрлифтингийн төрөлд Э.Содномпилжээ мөнгө, пара байт харвааны төрөлд холимог баг алт, эмэгтэй баг алтан медаль хүртсэн байна.
Эдгээр тамирчид дунд анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн цөөнгүй байна. Мөн хоёр болон түүнээс дээш дэлхийн медаль хүртсэн тамирчин ч бий. Эдгээр тамирчдад ирэх 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс сар бүрийн мөнгөн урамшууллыг шинээр болон нэмж олгох юм.
| Олимп, паралимп, ДАШТ-ээс медаль хүртсэн 78 тамирчинд сар бүр ₮500,000-₮14 саяын урамшуулал олгож байна |
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
2026-09-17 09:19:34
2026-09-14 12:23:40
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20
Зуслангийн чиглэлийн автобусны үйлчилгээг зогсооно
2026-09-20 10:03:19