Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ноос хоёр жил тутамд зохион байгуулдаг “Алтан цом”-ын барилдаан маргааш /2025.10.25/ эхэлнэ.
2026 оны дөрөвдүгээр сар хүртэл зургаан сарын турш үргэлжлэх "Алтан цом"-ын барилдаан энэ жил олон шинэчлэлтэйгээр эргэн ирсэн. 2022, 2023 оны “Алтан цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүд нутаг нутгийн дэвжээгээрээ баг болон хуваагдаж, хүчийг үзэн барилддаг байсан бол энэ жил чансаа өндөр 64 бөх үндэсний шилдэг компаниудын нэр дээр барилдах юм. Өөрөөр хэлбэл, МҮБХ-ны өнгөрсөн оны есдүгээр сараас энэ оны есдүгээр сар хүртэлх хугацаанд зохион байгуулсан нийт 68 удаагийн барилдаанд бөхчүүдийн гаргасан амжилтыг чансааны оноогоор дүгнэн найман багийн гишүүдийг бүрдүүлсэн байна.
Үндэсний үйлдвэрлэгч найман компани багаа бүрдүүлэн оролцож буй үндэсний бөхийн лигт дархан аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, арслан Б.Орхонбаяр Э.Оюунболд, Э.Батмагнай, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва тэргүүтэй 64 бөх барилдана. Тодруулбал, дархан аварга нэг, улсын аварга нэг, арслан тав, заан долоо, харцага 10, начин 13, аймгийн арслан 23, аймгийн заан хоёр, аймгийн харцага болон начин цолтой тус бүр нэг бөх барилдах ажээ.
Зургаан сарын турш үргэлжлэх “Алтан цом”-ын эхний тойрогт “Хамаг Монгол”-той “Хатант интернэшнл” баг барилдана. Харин “Эв Монгол”-той улсын арслан Ц.Бямба-Отгоноор манлайлуулсан “Хубилай хаан” баг оноолт таарчээ. Дээрх дөрвөн багийн барилдаан маргааш болно. Тэгвэл энэ сарын 26-ны Ням гаригт залуу арслан Э.Батмагнай тэргүүтэй “Эм Си Эс-Энержи” багийнхан О.Хангай аваргаар ахлуулсан “Од групп”-тэй барилдана. Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй “АПУ”-гийн багтай “Хүлэгү” дэвжээнд гарах юм.
Барилдааны тасалбарын үнэ 30, 60, 90 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд shoppy.mn сайтаар худалдаалж байгаа юм байна.
| ₮1.5 тэрбумын шагналын сантай “Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ |
2026-04-06 09:54:26
Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно
2026-04-03 18:14:34
Дархан аваргын сургууль сонгомол бөхийн багш, дасгалжуулагч бэлдэнэ
2026-04-03 15:56:23
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
2026-04-15 07:38:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-04-15 07:36:46
Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалын цагдан хориог хүчингүй болгуулах өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авсангүй
2026-04-14 21:18:45
2026-04-14 15:06:22
2026-04-14 13:34:28
2026-04-14 13:20:17
Монгол эрсдэл үүсгэдэггүй орон тул АНУ визийн барьцааг дахин нягтална
2026-04-14 12:33:42
2026-04-14 12:32:11
Газар эзэмшүүлэх нэрээр ₮690 саяыг завшсан Ханбогдын засаг даргыг шүүнэ
2026-04-14 12:00:00
Д.Тогтохсүрэнгээс ₮250 саяыг хурааж, ₮1.8 тэрбумын хөрөнгийг битүүмжилж хэргийг прокурорт шилжүүллээ
2026-04-14 11:11:38
Нийслэлд трамвай явж эхлэхэд 250 ажлын байр бий болно
2026-04-14 10:53:25
Ажлын дөрвөн өдөртэй болж буй байгууллагуудын жагсаалтыг өнөөдөр батална
2026-04-14 10:50:45
Есөн аймгийн ихэнх сумдаар бэлчээрийн ургамлын ургалт муу байна
2026-04-14 10:43:00
Хуулийн салбарын 34 мянган албан хаагч, оюутныг хиймэл оюун ухаанаар англи хэл сургана
2026-04-14 09:40:00
2026-04-14 09:19:01
Э.Батшугар сайд эмийн үнийг бууруулна гэж амаллаа
2026-04-14 09:01:16
Эмнэлгийн эрхлэгч өвчтөнүүдийнхээ халамжаас ₮16.7 саяыг завшжээ
2026-04-14 08:55:00
Гадаадын 277 иргэнийг албадан, 235 иргэнийг хилээр оруулахгүй буцаалаа
2026-04-14 08:50:14
Д.Амарбаясгалангийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байгаа тул хилийн хязгаарлалтыг цуцлахгүй
2026-04-14 08:46:45
Ногоон нуурыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажил энэ сарын 20-нд эхэлнэ
2026-04-14 08:40:03
Говийн нутгаар 26 хэм хүрч, дулаарна
2026-04-14 08:28:55
Дашбалбар суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-04-14 08:25:51
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
2026-04-14 07:32:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-14 07:31:32