Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 13-нд Японы Токио хотод эхэлнэ.
20 дахь удаагийн тэмцээнд дэлхийн 200 гаруй орны баг тамирчин 49 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Есөн өдрийн турш үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас марафон гүйлтийн төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчин эрхээ авчээ.
Тодруулбал, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од дэлхийн чансааны 66 дугаарт эрэмбэлэгдсэнээр ДАШТ-д оролцох эрхтэй болсон. Түүний хувьд 12 дахь удаагаа ДАШТ-д уралдах болзлоо хангаж буй нь энэ юм. Марафон гүйлтээр 12 удаа ДАШТ-д оролцсон тамирчин дэлхийд байхгүй. 2023 онд ДАШТ-ий марафон гүйлтэд Б.Сэр-Од гавьяат 11 дэх удаа уралдсан, дэлхийн цор ганц тамирчин болж, Гиннессийн дээд амжилтын эзэн болж байлаа. Өдгөө 44 настай тэрбээр ДАШТ-ий бэлтгэлээ Япон улсад хангаж байгаа аж.
Үүнээс гадна эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын хэмжээний мастер Ц.Бямбажав 82 дугаар байрт жагссан үзүүлэлтээр Токиог зорихоор болжээ. Харин эмэгтэйчүүдээс олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан нар ДАШТ-д өрсөлдөх эрхээ авсан байна.
| Монголын дөрвөн тамирчин хөнгөн атлетикийн ДАШТ-д оролцоно |
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
2026-09-17 09:19:34
2026-09-14 12:23:40
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20