МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын дэлхийн шилдэг тамирчдын нэг Райан Гарсиатай тулалдах хүсэлтээ цахим хуудсаараа илэрхийлжээ.
Учир юу вэ гэвэл, 2023 оны дөрөвдүгээр сарын 22-нд Лас Вегаст болсон супер тулаандаа Жервонта Дэвистэй долоо дахь раундад нокаутаар ялагдсан Райан Гарсиа бэлтгэлийн бааз дээр нь урвагч байсан хэмээн Азийн хошой аварга МУГТ Э.Цэндбаатарыг буруутгасан.
Райан Гарсия нь Америкийн шилдэг залуу боксчдын нэг бөгөөд супер хөнгөн жингийн (super lightweight) ангилалд өрсөлддөг. Тэрбээр 1998 оны 8-р сарын 8-нд Викторвилл, Калифорниа мужид төрсөн бөгөөд 2016 онд 17 насандаа мэргэжлийн боксын замналаа эхэлсэн . Түүний хувьд мэргэжлийн боксод 27 тулаан хийснээс 24-т нь ялалт байгуулсан.
Харин Э.Цэндбаатарын хувьд Гарсиагийн бэлтгэл хангагчаар ажиллаж байхдаа хавиргыг нь гэмтээснээ хүлээн зөвшөөрсөн ч урвагч гэснийг нь үгүйсгэж байв. Товчхондоо Гарсиа Э.Цэндбаатарыг “Танк” хочит Дэвист гэмтлийх нь талаар мэдээлэл задруулсан гэж олон нийтэд мэдэгдсэн юм.
Тэр үед Э.Цэндбаатар "Урвагч гэж хэнийг хэлээв? Чи юу яриад байгаа юм бэ? Би урвагч биш. Би англиар ч ярьж чадахгүй. Би “Танк”-д дургүй. Ирээдүйд түүнтэй тулалдаж, түүнийг ялах болно гэж боддог” хэмээн богино бичлэг нийтэлж байв.
Унасан бөхөд шалтаг мунадахгүй гэгчээр анхны ялагдлаа хүлээсэн Гарсиа Э.Цэндбаатарыг ялагдлынхаа шалтгаан гэж үзсэн. Харин 2 жилийн дараа 13 ялалт(6 накаут) байгуулж мэргэжлийн боксод чамгүй амжилт үзүүлж яваа “Чингис хаан” хочтой Э.Цэндбаатар “Райан Гарсиагийн хавиргыг нь хугалсан өдөр тэр намайг хэзээ ч мартхааргүй болсон. Хэрвээ тэр нөхөн төлбөр хүсэж байгаа бол рингэн дээр зохицуулж болох юм” гэж нийгмийн сүлжээнд нийтэлжээ. Мөн "Манайхан сайхан шейр хийгээд өгөөрэй. Райан Гарсиатай үзвэл үзье" гэж сэтгэгдэл бичсэн нь том тулаанд бэлэн байгааг харуулж байна.
| Э.Цэндбаатар: Гарсиа хэрвээ нөхөн төлбөр хүсэж байвал ринг дээр авч болно |
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
2026-09-17 09:19:34
2026-09-14 12:23:40
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20