Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын өндөр чансаатай багуудын өрсөлдөж буй Esports World Cup 2025 тэмцээн Саудын Арабын Эр-Рияд хотноо шөвгийн найман багийн тоглолтоор үргэлжилж байна. Манай улсын "The MongolZ" баг шөвгийн наймд Францын "3DMAX" багтай "Во3" журмаар тоглож, 2:1 онооны харьцаатай ялалт байгууллаа.
Өчигдрийн тоглолтод Францчуудын сонгосон "Ancient map" дээр хамгаалах талаас найман үеийн илүүтэй байраа сольсон. Улмаар довтлох талаасаа долоон үеийг алдсан ч 13:9 тооны харьцаатай хожсон. Харин өөрсдийнхөө сонгосон "Inferno map" дээр довтлох талаас эхэлж, 6:6 тооны харьцаатай байраа сольсон. Үргэлжлүүлэн хамгаалах талаас ердөө гуравхан үе авснаар 9:13 тооны харьцаатай ялагдав. Тоглолтын хувь заяа гурав дахь "Nuke map" дээр шийдвэрлэгдэхээр болсон бөгөөд манай баг 13:8 тооны харьцаатай хожив. Ингэснээр "The MongolZ" баг 1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний шөвгийн дөрөвт шалгарч байна.
Улмаар тэд шөвгийн дөрөвт “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулах гэж байна. Тулаан бямба гаргийн орой болно.
| "The MongolZ" багийнхан "Vitality"-тай 11 дэх удаагаа тулна |
2026-11-16 10:45:41
2026-11-13 09:44:13
2026-11-11 11:37:47
2026-11-17 07:10:00
2026-11-17 07:00:00
2026-11-16 17:07:51
2026-11-16 15:42:10
2026-11-16 14:18:07
2026-11-16 14:12:34
2026-11-16 11:23:04
2026-11-16 10:52:30
2026-11-16 10:45:41
2026-11-16 10:38:26
2026-11-16 09:57:36
2026-11-16 09:49:15
Улаанбаатарт 7 хэм хүйтэн, цас орно
2026-11-16 07:41:52
Бэр гуйх, үнэт эрдэнийн зүйл авах, тангарагаа буцаахад сайн
2026-11-16 07:39:52