Пара бочигийн дэлхийн цуврал тэмцээн Казахстан Улсын Астана хотод наймдугаар сарын 21-25-нд болно.
Энэхүү тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Алтанхундагын удирдлага дор Т.Мөнхдэмбэрэл ВС-1 ангилалд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Жилд 9-13 удаа болдог Пара бочигийн дэлхийн цуврал тэмцээн нь зуны паралимп, Азийн зуны паралимпын наадамд оролцох эрхийн чансааг олгодог аж.
Түүний дэлхийн чансаа өдгөө 18-д эрэмбэлэгдэж байна. Уг чансаагаар эхний 10-15-д багтаж чадвал “Лос-Анжелес-2028” зуны паралимпын наадамд оролцох боломж бүрдэх юм.
Т.Мөнхдэмбэрэл “Парис-2024” зуны Паралимпын эрхийн оноо олгох дэлхийн цуврал тэмцээний эрэгтэйчүүдийн С1 ангилалд мөнгө, дэлхийн сорилго буюу цуврал тэмцээнд ВС-1 ангилалд мөнгөн медаль хүртэж байжээ.
| Пара бочигийн дэлхийн цуврал тэмцээнд Т.Мөнхдэмбэрэл оролцоно |
2026-11-16 10:45:41
2026-11-13 09:44:13
2026-11-11 11:37:47
2026-11-17 07:10:00
2026-11-17 07:00:00
2026-11-16 17:07:51
2026-11-16 15:42:10
2026-11-16 14:18:07
2026-11-16 14:12:34
2026-11-16 11:23:04
2026-11-16 10:52:30
2026-11-16 10:45:41
2026-11-16 10:38:26
2026-11-16 09:57:36
2026-11-16 09:49:15
Улаанбаатарт 7 хэм хүйтэн, цас орно
2026-11-16 07:41:52
Бэр гуйх, үнэт эрдэнийн зүйл авах, тангарагаа буцаахад сайн
2026-11-16 07:39:52