Дөрвөн жилийн өмнө Монголын сагсан бөмбөгийн холбоод нэгдэж, мэргэжлийн цор ганц лигтэй байхаар эцэслэн шийдвэрлэсэн нь энэ спортын цаашдын хөгжлийг тодорхойлох томоохон алхам байсан гэж хэлж болно. Үүнтэй зэрэгцэн манай шинэ, залуу, чадварлаг тамирчид олон улсаас сагсан бөмбөгийн спортоор томоохон тэтгэлгүүд хүртэж, гаднын багуудтай өндөр дүн бүхий гэрээ байгуулж эхэлсэн нь Монголын сагсан бөмбөгийн түүхэнд цоо шинэ хуудас нээгээд зогсохгүй, олон ч залууст урам зориг болж байгаа билээ.
Монголын сагсан бөмбөгийн түүхэнд анх удаа төрсөн ах, дүү хоёр 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багт зэрэг тоглон түүхэн амжилт бүтээлээ. О.Энхбаатар, түүний дүү О.Хулан нар Азийн аварга шалгаруулах тэмцээнд улсынхаа нэрийг гаргасан бөгөөд эмэгтэй, эрэгтэй багт хоёул шигшээ багт багтан, олон улсын дэвжээнд зэрэгцэн тоглосон. Мөн саяхан болсон 3х3 ДАШТ-д ах, дүү хоёр хамт орж О.Хулан мөнгөн медаль хүртсэн нь монголын спортын ертөнцөд ховор тохиолдол болж байна. Төрсөн ах дүү хоёр спортын нэг төрөлд зэрэг амжилт гаргана гэдэг ховор тохиолдол. О.Энхбаатар, О.Хулан нарын хувьд энэ нь зүгээр нэг мөрөөдөл биш, бодит амжилт болон биеллээ олж буй.
Монголын сагсанбөмбөгийн шилдэг тамирчид болох О.Энхбаатар, түүний дүү О.Хулан нарын тухайд,
Онолбаатарын Энхбаатар 1995 онд Будган аймгийн Баян-Агт суманд төрсөн. Түүний сагсанбөмбөгийн карьер 2013 оноос эхэлж, зогсолтгүй өссөн. Анх МУИС-ын шигшээд тоглож, энэ бүхэн эхэлсэн. Одоогоос 13 жилийн өмнө сагсан бөмбөгийн ертөнцөд хөл тавьж байжээ. Их сургуулиа төгсөөд ажлын байран дээр гарч ажлынхаа хажуугаар сонирхлоороо сагсаар хичээллэдэг байсан. Харин яван явсаар ажлаасаа гарч энэ л зүйлдээ өөрийнхөө хүчийг зориулах ёстой гэж бодож, одоо бүх зүйлээ сагсанд зориулж байгаа юм.
Харин Онолбаатарын Хулангийн хувьд 1999 оны долдугаар сарын 27-нд мэндэлжээ. Түүний хувьд МУИС-ийг санхүү, менежментийн чиглэлээр төгссөн бөгөөд ахаасаа хамгийн их үлгэр дууриал авдаг бөгөөд Малдив улсад болсон Азийн клубуудын АШТ-ээс ахтайгаа хамт медаль авсан. Мөн хоёулаа MGL3X3 лигт түрүүлсэн билээ. Тэрбээр 18 настай байхдаа их сургуулийнхаа шигшээ багт орж, сагс тоглож эхэлсэн. Улмаар нэгдүгээр курсээ төгсөх жил оюутны лигийн аварга болж, үнэ цэнтэй тамирчны шагналыг авчээ. Энэ үед шигшээ багийн дасгалжуулагч байсан С.Тулга түүнийг анзаарч, оюутны Азийн аварга болох гэж байна бэлтгэлд ирээрэй хэмээсэн гэдэг.
О.Энхбаатар, О.Хулан хоёр дөрвөн насны зөрүүтэй. Ах, дүү хоёрын хувьд МУИС-аас сагсан бөмбөгийн гараагаа эхэлсэн. О.Хулан багийн спортоор Монголчууд олимпод орсон анхны бүрэлдэхүүнд багтаж түүхэн замналын эхлэлийг тавилцсан. Тэднийг анх спортоор хичээллэж эхлэхэд аав, ээж нь тийм ч их дэмждэггүй байсан бол Кадраа, Хулан хоёр тууштай бэлтгэл сургуулилт хийснээр гэр бүлийнхнээ хүлээн зөвшөөрүүлж чадсан. Тууштай байсны үндсэн дээр тэдний аав, ээж нь спортоор хичээллэхийг нь одоо маш сайн дэмжиж, зөвхөн сагсан бөмбөгтөө анхаарлаа хандуулахыг захидаг болжээ. Бусад зүйлд сатаарахгүйгээр спортын замнал, амжилтдаа анхаарах боломжийг олгож, ар талыг нь маш сайн даадаг болсон байна.
О.Энхбаатар Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийн тулгуур тоглогч, хэд хэдэн олон улсын тэмцээнд медаль хүртсэн туршлагатай. Харин дүү О.Хулан Монголын эмэгтэй 3х3 шигшээ багийн үндсэн тоглогч болж, Азийн аварга, Дэлхийн чансааны оноо цуглуулах тэмцээнүүдэд ахынхаа хамт оролцож, зэрэгцэн зогсож байгаа нь Монголын спортын түүхэнд онцлох үйл явдал болж байгаа юм.
| Гудамжныхаа шийднээс дэлхийн дэвжээнд гялалзаж буй ах, дүү сагсчид |
2026-04-06 09:54:26
Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно
2026-04-03 18:14:34
Дархан аваргын сургууль сонгомол бөхийн багш, дасгалжуулагч бэлдэнэ
2026-04-03 15:56:23
2026-04-15 11:37:26
Түр хаасан Улаанбаатар-Өндөрхааны чиглэлийн замаар ингэж зорчоорой
2026-04-15 11:07:17
Шинэ цэвэрлэх байгууламж долдугаар сарын 1-нд ашиглалтад орно
2026-04-15 11:03:28
Х.Нямбаатар ХУБТ-ийн сурагчдын бүтээлийг дуудлага худалдаагаар борлуулах чиглэл өглөө
2026-04-15 10:34:33
Л.Бямбасүрэн ₮120 саяыг мэдэхгүй гэсэн ч шүүх 13 жил хорих ял оноолоо
2026-04-15 10:28:32
2026-04-15 09:47:32
2026-04-15 09:41:51
2026-04-15 09:37:59
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
2026-04-15 07:38:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-04-15 07:36:46
Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалын цагдан хориог хүчингүй болгуулах өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авсангүй
2026-04-14 21:18:45
2026-04-14 15:06:22
2026-04-14 13:34:28
2026-04-14 13:20:17
Монгол эрсдэл үүсгэдэггүй орон тул АНУ визийн барьцааг дахин нягтална
2026-04-14 12:33:42
2026-04-14 12:32:11
Газар эзэмшүүлэх нэрээр ₮690 саяыг завшсан Ханбогдын засаг даргыг шүүнэ
2026-04-14 12:00:00
Д.Тогтохсүрэнгээс ₮250 саяыг хурааж, ₮1.8 тэрбумын хөрөнгийг битүүмжилж хэргийг прокурорт шилжүүллээ
2026-04-14 11:11:38
Нийслэлд трамвай явж эхлэхэд 250 ажлын байр бий болно
2026-04-14 10:53:25
Ажлын дөрвөн өдөртэй болж буй байгууллагуудын жагсаалтыг өнөөдөр батална
2026-04-14 10:50:45
Есөн аймгийн ихэнх сумдаар бэлчээрийн ургамлын ургалт муу байна
2026-04-14 10:43:00
Хуулийн салбарын 34 мянган албан хаагч, оюутныг хиймэл оюун ухаанаар англи хэл сургана
2026-04-14 09:40:00
2026-04-14 09:19:01
Э.Батшугар сайд эмийн үнийг бууруулна гэж амаллаа
2026-04-14 09:01:16
Эмнэлгийн эрхлэгч өвчтөнүүдийнхээ халамжаас ₮16.7 саяыг завшжээ
2026-04-14 08:55:00
Гадаадын 277 иргэнийг албадан, 235 иргэнийг хилээр оруулахгүй буцаалаа
2026-04-14 08:50:14
Д.Амарбаясгалангийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байгаа тул хилийн хязгаарлалтыг цуцлахгүй
2026-04-14 08:46:45
Ногоон нуурыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажил энэ сарын 20-нд эхэлнэ
2026-04-14 08:40:03
Говийн нутгаар 26 хэм хүрч, дулаарна
2026-04-14 08:28:55
Дашбалбар суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-04-14 08:25:51
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
2026-04-14 07:32:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-14 07:31:32