Өнөөдөр Монголын цахим спортын ертөнц шинэ түүх бичлээ. “The MongolZ” баг Counter-Strike 2 (CS2)-ийн BLAST.tv Austin Major 2025 тэмцээний финалд Азийн анхны баг болж шалгарсан нь зөвхөн Монгол төдийгүй Азийн цахим спортын салбарт томоохон дэвшил болсон үйл явдал юм.
Гэхдээ энэ амжилт амар хялбар олдоогүй. Анх хүмүүс цахим спортыг “подволд тоглодог” хобби гэж л ойлгож, мэргэжлийн спорт гэж тоодоггүй байлаа. Харин “The MongolZ” багийн залуус мянга мянган цагийн хичээл зүтгэл, тэсвэр хатуужил, багийн уялдаа холбоо, стратеги боловсруулалтдаа анхааран олон улсын хэмжээний том тэмцээнүүдэд нэрээ цуурайтуулж чадсан.
Тэдний замд олон бэрхшээл тулгарч байсан ч бууж өгөөгүй, Монголын цахим спортод шинэ хуудас нээсэн урам зоригийн билэг тэмдэг боллоо. Финалын ширүүн тоглолтод Францын “Vitality” багтай өрсөлдөж 1-2 харьцаагаар ялагдсан ч дэлхийн 1,281,513 үзэгчийн анхаарлыг татаж, Монголын нэрийг мандуулсан нь цахим спортын түүхэнд шинэ амжилт болсон.
Цахим спорт одоо зөвхөн тоглоом биш, хурдтай бодолтой, багийн уялдаа холбоо, стратеги шаарддаг жинхэнэ спорт гэдгийг “The MongolZ” баталж, Монголын залуусын авьяас чадвар, хүсэл тэмүүлэл хэрхэн дэлхийд танигдаж болохыг харууллаа.
Энэхүү амжилт нь зөвхөн нэг багийн амжилт төдийгүй Монголын спортын ирээдүйн шинэ зам, бахархлын эх үүсвэр болж, цахим спортын хөгжилд шинэ түлхэц өгөхөд чухал үүрэгтэй. Ирээдүйд “The MongolZ” багийн залуус дэлхийн томоохон тэмцээнүүдийг эзэгнэж, Монголын нэрийг дахин дахин өндөрт өргөхийг бид итгэл төгс хүлээж байна.
The Mongolz багийн тухайд:
Өнөөдрийн The MongolZ багийн бүрэлдэхүүнд:
The Mongolz баг хуучин бүрэлдэхүүнээрээ 2016 онд IEM Taipei-д аваргалсан нь тэдний түүхэнд бичигдэх анхны ялалтуудын нэг байв. Ингэж тэд олон улсын тавцанд гарах эхлэлээ тавьсан билээ. Харин одоогийн бүрэлдэхүүнээрээ Yalla Compass 2024 тэмцээнд ялалт байгуулж, PGL Major Copenhagen 2024 тэмцээнд Азийн RMR-аас шалгарч анхны стикэрээ авсан нь мөн л түүхэн хожлууд байв. Багийн спортод хамгийн чухал нь эв нэгдэл.
Mongolz багийн хувьд багийн тоглогч бүр тус тусын үүргээ тултал биелүүлдэг. blitz-ийн багаа чиглүүлдэг уран гоё “call”-ууд, Techno-ийн зоримог, давшсан тоглолт, 910-ын оновчтой, мэргэн буудалт, Mzinho-ийн торгон мэдрэмжтэй тоглолт, Senzuийн тэсрэлттэй тоглолт. Мэдээж дасгалжуулагчийн ур ухаан. Энэ бүгд нийлээд Mongolz багийг амжилтад хөтөлсөн юм.
| Цахим спортын шинэ эрин: “The MongolZ” баг дэлхийд нэрээ цуурайтууллаа |
2026-04-06 09:54:26
Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно
2026-04-03 18:14:34
Дархан аваргын сургууль сонгомол бөхийн багш, дасгалжуулагч бэлдэнэ
2026-04-03 15:56:23
Х.Нямбаатар ХУБТ-ийн сурагчдын бүтээлийг дуудлага худалдаагаар борлуулах чиглэл өглөө
2026-04-15 10:34:33
Л.Бямбасүрэн ₮120 саяыг мэдэхгүй гэсэн ч шүүх 13 жил хорих ял оноолоо
2026-04-15 10:28:32
2026-04-15 09:47:32
2026-04-15 09:41:51
2026-04-15 09:37:59
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
2026-04-15 07:38:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-04-15 07:36:46
Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалын цагдан хориог хүчингүй болгуулах өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авсангүй
2026-04-14 21:18:45
2026-04-14 15:06:22
2026-04-14 13:34:28
2026-04-14 13:20:17
Монгол эрсдэл үүсгэдэггүй орон тул АНУ визийн барьцааг дахин нягтална
2026-04-14 12:33:42
2026-04-14 12:32:11
Газар эзэмшүүлэх нэрээр ₮690 саяыг завшсан Ханбогдын засаг даргыг шүүнэ
2026-04-14 12:00:00
Д.Тогтохсүрэнгээс ₮250 саяыг хурааж, ₮1.8 тэрбумын хөрөнгийг битүүмжилж хэргийг прокурорт шилжүүллээ
2026-04-14 11:11:38
Нийслэлд трамвай явж эхлэхэд 250 ажлын байр бий болно
2026-04-14 10:53:25
Ажлын дөрвөн өдөртэй болж буй байгууллагуудын жагсаалтыг өнөөдөр батална
2026-04-14 10:50:45
Есөн аймгийн ихэнх сумдаар бэлчээрийн ургамлын ургалт муу байна
2026-04-14 10:43:00
Хуулийн салбарын 34 мянган албан хаагч, оюутныг хиймэл оюун ухаанаар англи хэл сургана
2026-04-14 09:40:00
2026-04-14 09:19:01
Э.Батшугар сайд эмийн үнийг бууруулна гэж амаллаа
2026-04-14 09:01:16
Эмнэлгийн эрхлэгч өвчтөнүүдийнхээ халамжаас ₮16.7 саяыг завшжээ
2026-04-14 08:55:00
Гадаадын 277 иргэнийг албадан, 235 иргэнийг хилээр оруулахгүй буцаалаа
2026-04-14 08:50:14
Д.Амарбаясгалангийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байгаа тул хилийн хязгаарлалтыг цуцлахгүй
2026-04-14 08:46:45
Ногоон нуурыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажил энэ сарын 20-нд эхэлнэ
2026-04-14 08:40:03
Говийн нутгаар 26 хэм хүрч, дулаарна
2026-04-14 08:28:55
Дашбалбар суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-04-14 08:25:51
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
2026-04-14 07:32:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-14 07:31:32