Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) хамгийн үнэ цэнтэй багуудын нэг болох "Los Angeles Lakers"-ийг 10 тэрбум ам.долларын үнээр худалдах гэрээ хийжээ. Энэ нь АНУ-ын спортын түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй наймаа болж байгаа юм.
Buss-ийн гэр бүл, 1979 оноос хойш тус багийг эзэмшиж ирсэн бөгөөд одоо нийт хувьцааныхаа дийлэнх буюу 66 хувийг зарж, үлдсэн багахан хувийг хадгалахаар болсон байна.
Багийг худалдан авч буй этгээд нь Mark Walter бөгөөд тэрбээр бейсболын “Los Angeles Dodgers”, Английн “Chelsea” хөлбөмбөгийн клуб, эмэгтэйчүүдийн “LA Sparks” баг, мөн F1-ийн Cadillac баг зэрэгт хөрөнгө оруулалттай нэр бүхий бизнесмэн юм.
Шинэ эзэмшигчтэй болсон ч Jeanie Buss багийн захиргаа, менежментийг тодорхой хугацаанд үргэлжлүүлэн удирдах аж. Тэрээр багийн үйл ажиллагаанд тогтвортой байдал авчрах чухал үүрэгтэй хэвээр байна.
NBA-ийн домогт тоглогч Magic Johnson энэхүү гэрээг сайшааж, “Mark Walter бол хамгийн зөв сонголт. Тэр Lakers-д дахин аваргын төлөөх боломжийг авчирна” хэмээн мэдэгджээ.
Уг гэрээ нь сүүлийн жилүүдэд өндөр дүнтэй хийгдсэн спортын франчайзын наймаануудыг даван гарсан бөгөөд:
Dallas Mavericks баг 2023 онд 3.5 тэрбум ам.доллар,
Boston Celtics баг 2025 оны гуравдугаар сард 6.1 тэрбум ам.доллараар зарагдаж байв.
Түүхэн хувьд Jerry Buss анх 1979 онд Lakers-ийг ердөө 67.5 сая ам.доллараар худалдан авч байжээ. Харин өнөөдөр тус багийн үнэ 150 дахин өсөөд байна.
Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү гэрээ нь NBA болон нийт спортын зах зээлд шинэ үнэлгээ тогтоох үйл явдал болж байна.
| Lakers багийг 10 тэрбум ам.доллароор худалдахаар боллоо |
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
2026-09-17 09:19:34
2026-09-14 12:23:40
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20