Нийслэлийн ЗДТГ-аас анх удаа зохион байгуулж буй нийслэлийн иргэдийн баяр Хүйдолоонхудагт энэ сарын 28, 29-нд болно. Эл баярын үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглоно. 124 сая төгрөгийн шагналын сантай энэ барилдаанд барилдах бөхчүүдийг 6 дугаар сарын 25, 26-нд бүртгэж, 27-нд мандат олгохоор төлөвлөжээ.
Иргэдийн баярт түрүүлсэн бөхийг 30 сая төгрөгөөр байлах юм байна. Үзүүрлэсэн бөхийг 20, их шөвөгт шалгарсан бөхчүүдийг 10, дунд шөвөгт шалгарсан бөхчүүдийг 3 сая төгрөгөөр шагнахаар болжээ. Тэгвэл давааны бай 150 мянган төгрөг. Нийслэлийн өдөр болон Даншиг наадмыг хамтатган, жил бүрийн зургаадугаар сарын 28, 29-нд ийн зохион байгуулж байхаар нийслэлийн ЗДТГ төлөвлөжээ.
Ирэх долоо хоногийн амралтын өдрүүд буюу зургаадугаар сарын 28, 29-нд Хүй долоо худаг руу нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчилнэ. Нийслэлийн 2025 оны төсөвт үндэсний баяр наадмыг зохион байгуулахад зориулж таван тэрбум төгрөгийг баталжээ.
| Даншиг наадмын түрүү бөхийг ₮30 саяар байлна |
2026-11-16 10:45:41
2026-11-13 09:44:13
2026-11-11 11:37:47
2026-11-17 07:10:00
2026-11-17 07:00:00
2026-11-16 17:07:51
2026-11-16 15:42:10
2026-11-16 14:18:07
2026-11-16 14:12:34
2026-11-16 11:23:04
2026-11-16 10:52:30
2026-11-16 10:45:41
2026-11-16 10:38:26
2026-11-16 09:57:36
2026-11-16 09:49:15
Улаанбаатарт 7 хэм хүйтэн, цас орно
2026-11-16 07:41:52
Бэр гуйх, үнэт эрдэнийн зүйл авах, тангарагаа буцаахад сайн
2026-11-16 07:39:52