Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байна. 93 орны 550 гаруй шилдэг тамирчид чуулсан энэхүү тэмцээнд манай улс өнөөдрийн байдлаар нэг хүрэл медальтайгаар хүснэгтийн 13 дугаарт жагсаж байна. Монголын багийн цор ганц медалийг 60 кг-д олон улсын хэмжээний мастер К.Ёолк хүртсэн. Түүнчлэн 2013 оноос хойш манай жүдочид ДАШТ-ээс медальгүй ирсэн түүх байхгүй бөгөөд энэхүү уламжлалыг К.Ёолк үргэлжлүүлэв.
Түүний түүх Олон улсын жүдо бөхийн холбооны цахим хуудсанд нийтлэгдсэнийг хүргэж байна.
Жүдо бөхийн спортоор хичээллэж буй олон хүүхдийн нэгэн адил К.Ёолк хүү 13 настайдаа найзынхаа хүсэлтээр жүдогийн бэлтгэлд анх очиж байжээ. Зуны бэлтгэлийнх нь үеэр IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны зүгээс бэлэглэсэн жүдогийн өмсгөлийг гардан авч, энэ спортоор тасралтгүй хичээллэх болсноор түүний замнал эхэлсэн байна.
10 жилийн өмнө IJF-ийн "Медиа ба Энхийн жүдо" хөтөлбөрийн захирал Николя Месснер Монголын хөдөө нутгаар аялж байхдаа К.Ёолкийн бэлтгэл хийж буй агшинг гэрэл зурагт буулгасан нь IJF-ийн түүхэнд онцгой дурсамж болон үлдсэн. Тухайн үед тэрбээр гэрийнхээ хажууд өвсөн дээр бэлтгэл хийж байсан хүү байв.

Тэгвэл тэрхүү жаал хүү 2025 оны зургаадугаар сард Унгарын Будапешт хотод болсон Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, анхны оролцоогоороо хүрэл медаль хүртэж, Монголын жүдогийн нэрийг дэлхийн тавцанд дахин дуурсгалаа. К.Ёолк тэмцээн дууссаны дараа “Энэ миний анхны дэлхийн аварга. Би медаль авсан гэдэгтээ бүрэн итгэж ч чадаагүй. Багийнхан болон аав маань хэлсний дараа л ойлгосон” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Мөн хүрэл медалийн төлөө барилдааны дараа ялалтын баяраа түр азнаж, гэмтэл авсан өрсөлдөгчөө татамиг орхиход нь тусалсан үйлдэл нь жүдогийн үнэт чанар болох хүндлэл, энэрэнгүй сэтгэл, хүн чанарыг илтгэж байв.
Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга энэ амжилтыг IJF-ийн “Хүүхдэд зориулсан жүдо”, “Энхийн жүдо” зэрэг хөтөлбөрүүдийн үр дүн хэмээн онцолж, хөдөөний хүүхдүүдэд боломж бий гэдгийг харуулсан бодит жишээ боллоо хэмээн үнэлжээ.
К.Ёолкийн амжилт бол зөвхөн спортын медаль төдий зүйл биш. Энэ бол боломж, итгэл, тэсвэр тэвчээрийн үнэ цэнийг харуулсан урам зоригийн бодит түүх юм.

Та эх хувилбараар нь уншихыг хүсвэл ЭНД дарж уншина уу.
| IJF: Хөдөө нутгаас дэлхийн тавцанд гарсан жүдоч К.Ёолк |
2026-04-06 09:54:26
Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно
2026-04-03 18:14:34
Дархан аваргын сургууль сонгомол бөхийн багш, дасгалжуулагч бэлдэнэ
2026-04-03 15:56:23
Х.Нямбаатар ХУБТ-ийн сурагчдын бүтээлийг дуудлага худалдаагаар борлуулах чиглэл өглөө
2026-04-15 10:34:33
Л.Бямбасүрэн ₮120 саяыг мэдэхгүй гэсэн ч шүүх 13 жил хорих ял оноолоо
2026-04-15 10:28:32
2026-04-15 09:47:32
2026-04-15 09:41:51
2026-04-15 09:37:59
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
2026-04-15 07:38:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-04-15 07:36:46
Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалын цагдан хориог хүчингүй болгуулах өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авсангүй
2026-04-14 21:18:45
2026-04-14 15:06:22
2026-04-14 13:34:28
2026-04-14 13:20:17
Монгол эрсдэл үүсгэдэггүй орон тул АНУ визийн барьцааг дахин нягтална
2026-04-14 12:33:42
2026-04-14 12:32:11
Газар эзэмшүүлэх нэрээр ₮690 саяыг завшсан Ханбогдын засаг даргыг шүүнэ
2026-04-14 12:00:00
Д.Тогтохсүрэнгээс ₮250 саяыг хурааж, ₮1.8 тэрбумын хөрөнгийг битүүмжилж хэргийг прокурорт шилжүүллээ
2026-04-14 11:11:38
Нийслэлд трамвай явж эхлэхэд 250 ажлын байр бий болно
2026-04-14 10:53:25
Ажлын дөрвөн өдөртэй болж буй байгууллагуудын жагсаалтыг өнөөдөр батална
2026-04-14 10:50:45
Есөн аймгийн ихэнх сумдаар бэлчээрийн ургамлын ургалт муу байна
2026-04-14 10:43:00
Хуулийн салбарын 34 мянган албан хаагч, оюутныг хиймэл оюун ухаанаар англи хэл сургана
2026-04-14 09:40:00
2026-04-14 09:19:01
Э.Батшугар сайд эмийн үнийг бууруулна гэж амаллаа
2026-04-14 09:01:16
Эмнэлгийн эрхлэгч өвчтөнүүдийнхээ халамжаас ₮16.7 саяыг завшжээ
2026-04-14 08:55:00
Гадаадын 277 иргэнийг албадан, 235 иргэнийг хилээр оруулахгүй буцаалаа
2026-04-14 08:50:14
Д.Амарбаясгалангийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байгаа тул хилийн хязгаарлалтыг цуцлахгүй
2026-04-14 08:46:45
Ногоон нуурыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажил энэ сарын 20-нд эхэлнэ
2026-04-14 08:40:03
Говийн нутгаар 26 хэм хүрч, дулаарна
2026-04-14 08:28:55
Дашбалбар суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-04-14 08:25:51
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
2026-04-14 07:32:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-14 07:31:32