Өнгөрсөн гурван өдөр /2025.05.23, 24, 25-нд/ зохион байгуулагдсан Улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ. Улсын заан Б.Бат-Өлзий "Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, улсын начин Агвааны Норовын нэрэмжит барилдаан" болон "Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, улсын арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит барилдаан"-д дараалан түрүүлж 11350 оноогоор чансааг тэргүүлж байна.
Удаах байрт Улсын начин Э.Батмагнай 10300 оноогоор чансаагаа хадгалж үлдлээ. Харин аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар чансаа ахиж 8800 оноогоор анх удаа чансааны 4-р байрт Улсын начин Ч.Батчулуунтай зэрэгцлээ.
Баярхүүгийн Бат-Өлзий нь Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, үндэсний бөхийн улсын заан цолтой бөх. 1992 оны 6 сарын 8 -нд төрсөн. 2022 он Улсын наадамд 7 давж Улсын заан цол хүртсэн. Тэрбээр Монгол бөхийн өргөөний барилдаанд 32 удаа түрүүлээд байна.

Б.Бат-Өлзий нь,
2013 оны Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Цэргийн начин" цол хүртсэн. Тухайн жилээ Ховд аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол хүртсэн. 2014 оны Ховд аймгийн баяр наадамд аймгийн харцага Б.Тайванд өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн. Мөн тус жилээ Орхон аймгийн баяр наадамд аймгийн заан Д.Бадамгараваар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн.
2016 Бүх цэргийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. 2016 оны АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд улсын начин Л.Нямсүрэнгээр дөрөв, улсын начин Б.Амарзаяагаар тав, аймгийн арслан Д.Анараар зургаа даван шөвгөрч "Монгол улсын харцага" цол хүртсэн. 2019 оны АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Отгонбаатараар дөрөв, аймгийн арслан Б.Бат-Амгалангаар тав даван шөвгөрч чимэг нэмсэн. 2022 оны АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Ч.Эрдэнэсайханаар дөрөв, улсын начин Б.Ганхуягаар тав, аймгийн заан Э.Энх-Амгалангаар зургаа, улсын харцага Н.Золбоогоор долоо давж " Монгол улсын заан " цолыг хүртсэн.
2023 оны АХ-ын 102 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Э.Мөнхжаргалаар дөрөв давж тавын даваанд аймгийн хурц арслан Э.Ууганбаярт өвдөг шороодсон. 2024 оны АХ-ын 103 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнээр дөрөв давж тавын даваанд аймгийн хурц арслан М.Амарсанаад өвдөг шороодсон.
| Бөхчүүдийн чансааг 11350 оноогоор тэргүүлж буй Б.Бат-Өлзий 32 барилдаанд түрүүлжээ |
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
2026-09-17 09:19:34
2026-09-14 12:23:40
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20