Олон нийтэд эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан таниулах, Иогийн тухай цэгцтэй зөв мэдлэг олгох, идэвхтэй хөдөлгөөнд уриалах зорилготойгоор Монголын Иогчдын холбоо”-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Yoga Festival Mongolia” арга хэмжээ тав дах удаагаа зургаадугаар сарын 7, 8-ны Бямба, Ням гарагт 2 өдрийн турш BlueSky hotel & tower-т зохион байгуулагдах гэж байна.
Энэ жил “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Энэтхэгийн Элчин сайдын яам, Энэтхэгийн Ayush яамны дэмжлэгтэйгээр Олон улсын тодруулбал иогийн өлгий нутаг Энэтхэг, Америк болон Вьетнам улсын багш нар уригдан ирж Монголын шилдэг багш нарын хамт 38 нэр төрлийн иог, хоол зүй, бясалгалын хичээлүүдийг нийтийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн анхан, дунд, ахисан , эмчилгээний зэрэг олон сонголттойгоор толилуулах болно.
Өмнө жилүүдэд Монголын Иогийн Фестивалиудад Япон, ХБНГУ, ОХУ, Чили, Энэтхэг зэрэг улсын мэдлэг туршлага бүхий багш нар өөрийн онцлог хичээлээ толилуулж 4000 гаруй иог сонирхогчид нэгтэн чуулжээ. Иогийн эрүүл мэнд, сэтгэл зүй, бие бялдарт үзүүлэх эерэг нөлөөллийг судалсан олон судалгааны ажлууд хийгдсээр орчин цагийн стресс менежментийн чухал арга болж байгаа билээ. Иогоор хичээллэхийн тулд бие бялдрын хөгжлийн хувьд төгс хөгжсөн байх шаардлагагүй. Харин иог, бясалгалын олон төрлийн хичээлүүдээс та өөрийн бие бялдрын онцлогт тохируулан сонгон хичээллэх нь зохимжтой. Та “Yoga Festival Mongolia” арга хэмжээ танд өөрт тохирох иог бясалгалын төрлөө олоход туслах болно.
.png)
Билетийг Ticket.mn болон өөрт ойр иогийн төвүүдээс худалдан авах боломжтой.
| “Yoga Festival Mongolia” зургаадугаар сарын 7, 8-нд болно |
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
2026-09-17 09:19:34
2026-09-14 12:23:40
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20