Нэг үеэ бодоход манай улсад дэлхийн хэмжээнийтоглолт, бас тулаанууд болдог болсон. СаяханЭ.Цэндбаатарын тулаан АСА аренаг нүргэлүүлжбайсан бол өнөөдөр М.Нандин-Эрдэнийн тулаан Мбанкаренаг доргиох нь ээ.
Гэхдээ зарим тулааны спорт сонирхогчидМ.Нандин-Эрдэнийн тулаан Э.Цэндбаатарын адилялалтаар өндөрлөнө гэдэгт эргэлзэж байгаа аж. Учирнь “Ока” хочит М.Нандин-Эрдэнийн хувьд хэдийгээрМонголын шилдэг холимог тулаанчдын нэг боловч энэтөрлийн спортод насны хувьд харьж яваадаа орно. Тэрбээр, 1987 оны 4-р сарын 5-нд Улаанбаатар хотодтөрсөн бөгөөд мэргэжлийн холимог тулааны (MMA) карьертаа 16 ялалт, 9 ялагдалтай тулаанч юм. ӨдгөөАзи, Номхон далайн бүсийн чансаагаар нийттулаанчдын дунд 97-р байранд, хөнгөн жингийнангилалд 19-р байранд бичигдэж байна.
Тэгвэл түүнтэй өнөөдөр холимог тулаанаарнударга зөрүүлэх өрсөлдөгч Тайланд улсын тамирчинТанувит нь шаггүй сайн тамирчин аж. Үүний дээрнасны хувьд ч М.Нандин-Эрдэнээс 6 дүү буюу 1993 онд төрсөн. Ялангуяа тулааны спортод зургаан наснызөрүү гэдэг их том үзүүлэлт шүү. Өөр нэг мартажболохгүй зүйл гэвэл насны хувьд залуу дээрээтуршлага, ялалтаараа илүү гарна уу л гэхээс дутахгүйнэгэн. Мэргэжлийн тулаанд 29 ялалт байгуулж, 9 ялагдаж, 2 тэнцэж байсан тамирчин юм байна. Тайландбол Тай боксын орон. Японд жүдо бөхөөр түрүүлсэнхүн дэлхийд түрүүлдэг гэдэг шиг Тайландын Тайбоксын аваргыг дэлхийн аварга гээд бодчиход нэг ихзөрөхгүй. Тэгвэл өнөөдөр М.Нандин-Эрдэнийнөрсөлдөгч Танувит нь Муай Тай боксоор 2014, 2015 онд улсдаа түрүүлж байжээ. Мэдээж, мэргэжлийнспортод орохоосоо өмнө ийм өндөр амжилттай явсанхүн амаргүй даваа байж таарна.
Гэхдээ М.Нандин-Эрдэнийн хувьд Хятадын БаоИнцан, Солонгосын Пак Вон-Сик нарыг ялж явсан хүнтул энэ удаад ч ялалт байгуулж мэдэх л юм.
| Насаар ахмад, туршлагаар дутуу М.Нандин-Эрдэнэ өнөөдөр Тай тамирчинд ялагдах уу!! |
2026-11-16 10:45:41
2026-11-13 09:44:13
2026-11-11 11:37:47
2026-11-17 07:10:00
2026-11-17 07:00:00
2026-11-16 17:07:51
2026-11-16 15:42:10
2026-11-16 14:18:07
2026-11-16 14:12:34
2026-11-16 11:23:04
2026-11-16 10:52:30
2026-11-16 10:45:41
2026-11-16 10:38:26
2026-11-16 09:57:36
2026-11-16 09:49:15
Улаанбаатарт 7 хэм хүйтэн, цас орно
2026-11-16 07:41:52
Бэр гуйх, үнэт эрдэнийн зүйл авах, тангарагаа буцаахад сайн
2026-11-16 07:39:52