АНУ-д болж байгаа ахмад мастеруудын хөнгөн атлетикийн ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа Монгол Улсын гавьяат тамирчин Төмөрбатын Цэрэндолгор жад, зээрэнцэг төрлөөр Дэлхийн аваргын алтан медаль авч төрийн дууллаа эгшиглүүлжээ.
Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Т.Цэрэндолгор 1964 оны олимпийн наадамд тугчаар оролцсон Ч.Найдан багштай учирсан нь түүнийг хөнгөн атлетикийн шидэлтийн төрлөөр өнөөг хүртэл явах эхлэлийг тавьжээ.
18 наснаасаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэж эхэлсэн тэрбээр 1959 онд олон улсын залуучуудын анхдугаар наадамд оролцож алтан медаль хүртсэн нь түүний анхны томоохон тэмцээний амжилтын эхлэл байжээ. 1961 онд Ардчилсан Солонгост болсон социалист орнуудын армийн тэмцээнд бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн нь гадаадын тэмцээнд гаргасан анхны том амжилт байсан байна. Т.Цэрэндолгор 1975 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгсөж, ХААЯ, ХААИС-д ажиллаж байгаад 1990 онд тэтгэвэртээ гарчээ. Гэхдээ түүний хувьд дахин 64 насандаа спортоор хичээллэж, өнөөдрийн энэ амжилтанд хүрсэндээ сэтгэл хангалуун байгаагаа хэлж байв. Улсын дээд амжилтыг 18 удаа ахиулж, дөрвөн жилд нэг удаа болдог ахмадын дэлхийн наадам /мастерсын олимп/-ын алт, мөнгө тус бүр тав, дөрвөн хүрэл медальтайгаас гадна ДАШТ-ээс долоон алт, долоон мөнгө, зургаан хүрэл медаль хүртжээ. Ази тивдээ өрсөлдөгчгүй түүний хувьд тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 11 алт, 17 мөнгө, дөрвөн хүрэл медалийг хүртсэн юм. Түүний хувьд өнгөрсөн жил 80 нас хүрч, 80-84 насны ангилалд өрсөлдөх эрхтэй болжээ. 2018 онд анхны тэмцээндээ оролцохдоо Азийн гурван дээд амжилтын болсон тэрбээр бэлтгэлээ дахин чамбай хийж, энэ жил ДАШТ-ээс нэг алт, дөрвөн медальтай ирсэн. Гэхдээ төр түүний олон жилийн хөдөлмөрийг үнэлж, Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх эрхэм цолоор шагналаа.
| 85 настай Т.Цэрэндолгор жад, зээрэнцэг төрлөөр ДАШТ-ээс алтан медаль хүртлээ |
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
2026-09-17 09:19:34
2026-09-14 12:23:40
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20