Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (ДБНХ)-ны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн гуравдугаар сарын 25-30-ны өдрүүдэд Йорданы Амман хотод болж байна.
Тэмцээний эхний хоёр өдөр сонгомол төрлөөр, гурав дахь өдрөөс эмэгтэй бөхчүүд дэвжээнд гарлаа. Тодруулбал эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 кг жинд медальтнууд тодорч, 50 кг-ын жинд Б.Мөнхнар эхний тойрогт БНХАУ-ын Жан Юүд ялагдсан ч дагах барилдаанд Шри Ланк, Казахстаны бөхийг ялснаар хүрэл медаль хүртсэн. 55 кг-ын жинд Б.Отгонтуяа БНСУ, Казахстаныг дараалан ялсан боловч хагас шигшээд БНХАУ-ын бөхөд ялагдсанаар хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болов. Медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд Энэтхэгийн Нишү Дахьяаг буулган авчээ. Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа БНСУ-ын бөхийг илүүрхсэн ч Хойд Солонгосын Пак Сол Гумьд дийлдсэн. Хүрлийн төлөө Киргизийн Гүлнара Таштанбековаг ялснаар тивийн тэмцээнээс тав дахь медалиа хүртлээ. Тэрбээр нэг мөнгө (2021), дөрвөн хүрэл (2020, 2022, 2024, 2025) медаль авсан юм.
| Э.Дэлгэрмаа тивийн аваргаас тав дахь медалиа хүртлээ |
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
2026-09-17 09:19:34
2026-09-14 12:23:40
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20