Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр Монголын Үндэсний Бөхийн Холбоо Хан-Уул дүүргийн ЗДТГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. МҮБХ нь 2006 оноос Дөрвөн уулын хишиг барилдааныг зохион байгуулж ирсэн уламжлал бий. Үүний дотор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын хишиг барилдаан багтдаг бөгөөд ковид, цар тахлаас хойш тасраад байсан тус барилдааныг сэргээн хамтран зохион байгуулж ажиллахаар боллоо. Тус санамж бичигт МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн нар гарын үсэг зурав.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн болон дүүргийн ЗДТГ-аас жил бүрийн 11-р сард “Богдхан уулын хишиг” барилдааныг Хан-Уул дүүргийн иргэд, байгууллагуудын нээлттэй өдөрлөг болгон өргөн хүрээнд МҮБХ-той хамтран зохион байгуулж байхаар тогтож, санамж бичгийг байгууллаа гэж Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.
| "Богдхан уулын хишиг” барилдааныг сэргээнэ |
2026-11-16 10:45:41
2026-11-13 09:44:13
2026-11-11 11:37:47
2026-11-17 07:10:00
2026-11-17 07:00:00
2026-11-16 17:07:51
2026-11-16 15:42:10
2026-11-16 14:18:07
2026-11-16 14:12:34
2026-11-16 11:23:04
2026-11-16 10:52:30
2026-11-16 10:45:41
2026-11-16 10:38:26
2026-11-16 09:57:36
2026-11-16 09:49:15
Улаанбаатарт 7 хэм хүйтэн, цас орно
2026-11-16 07:41:52
Бэр гуйх, үнэт эрдэнийн зүйл авах, тангарагаа буцаахад сайн
2026-11-16 07:39:52